Ж.Ганбаатар сайд аа, боломжийг ашиглаад шатахууны үнийг буулга
Засгийн газрын хуралдаанаар импортоор авч байгаа АИ-92 бензин гаалийн албан татварын хэмжээг энэ сарын 30-наас он дуустла 0 хувь болгосон.
 
 Энэ нь дотоодын зах зээлд борлуулж байгаа авто бензин, дизель түлшний хангамж, нийлүүлэлт, жижиглэнгийн үнийг тодорхой түвшинд тогтвортой барих арга гэжээ.
 
Тэгвэл энэ аргаа хэрэгжүүлэхийн зэрэгцээ Засгийн газар, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар та иргэдийн эдийн засаг хүндхэн байгаа өнөө цагт АИ-92 шатахууны үнийг бууруулах боломж байгааг судалж үзвэл яаж байна.
 
Нэгэнт өнгөрсөн жил Дорнын эдийн засгийн чуулганы үеэр албаны хүмүүс яриа хэлэлцээ хийж, АИ-92 шатахууныг 2027 он хүртэл тогтвортой үнээр, дизель түлшийг 10 хувийн хөнгөлттэй үнээр худалдан авахаар тохирч, “Роснефть” компанитай таван жил хамтран ажиллах гэрээ үзэглэж байв.
 
Ингэснээр дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ хэт савлагаатай байгаа энэ үед тогтвортой үнээр урт хугацаандаа шатахуун нийлүүлэх боломжтой болж байна хэмээн алга ташсан шүү дээ.
 
Улстөрчид хүсвэл асуудлыг шийдэж болдог гэдгийг өмнө нь У.Хүрэлсүхийн Засгийн газар, УУХҮ-ийн сайд асан Д.Сумъяабазар нар баталсан.
 
Тэд 2020 онд сонгуулийн өмнө хэд хэдэн удаа АИ-92 шатахууны үнийг литр тутамд нь 50-200 төгрөгөр буулгаж байсан. Мэдээж тухайн үед дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ унасны “гавъяа” л даа. Гэсэн ч тэд импортлогчидтой тохиролцож чадаж байсан.
 
Харин одоо азсгийн газар, салбарын сайд нэгэнт боломж байгааг ашиглах ёстой. Төр зарим салбарт гараа дүрж, иргэдийн эрх ашгийг хамгаалах шаардлагатайг эдийн засаг бататгаад байна.

ErenNews.mn
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.