4 сая ам.долларын эргэн тойронд хэн юу хэлэв
2014 оны 12 дугаар сарын 3-нд:
Баримт дэлгэв
Энэ өдөр Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин  4 сая ам.долларын баримт дэлгэж “Хуулийн нэр, хуулийн байгууллагын сүр хүчээр баялаг бүтээгчдийг дээрэмдэх авлигын хэмжээ” хэмээн бичсэн бөгөөд энэхүү баримт тодорхой компаниудтай холбогдож байгаа нь үнэн билээ.
-Энэ өдөр дээрх баримттай холбоотойгоор түүний энэхүү жиргээний араас олон таамаг явсан бөгөөд Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар томилогдоод удаагүй байгаа энэ үед Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч их хэмжээний мөнгөний баримтыг, “Авлига” хэмээн тодорхойлж, олон нийтэд дэлгэсэн нь Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнтэй холбоотой материал байж болзошгүй гэх харыг төрүүлээд байв.

-Мөн хууль хүчний байгууллагуудын авлигын хэргийн дуулиан ийнхүү эхэлж байх магадлалтай бөгөөд цахим орчинд үүнийг “Х.Тэмүүжин сайдын суудлаа хадгалж үлдэх гэсэн нэг арга. Ч.Сайханбилэгийн хамсаатнуудтай холбоотой хууль бус материалыг дэлгэж, шантааж хийж байж болзошгүй" гэх таамаг ч явж эхлэв.
-“Мөн Х.Тэмүүжин сайдын оронд хуульзүйн сайдаар томилогдохоор нэр нь яригдаж буй Д.Дорлигжавруу чиглэсэн баримт уу” гэх мэдээлэл ч тархаж эхлэв.
Фото зургийг харвал Б.Алтантуяа гэх хүний нэр байх бөгөөд “NRI LLC" гэх компанийн нэр, тамга, гүйлгээ хийсэн мөнгөн дүн зэрэг байгаа юм. Түүнчлэн уг банкны хуулгад гурван өөр он сарыг нотариатаар баталгаажуулсан байлаа.

Иймээс энэ талаар зохих  албан тушаалтнууд нь  мэдээлэл хийж, мэдэгдэл гаргасан энэ асуудал намжаагүй. Асуулт дагуулсан хэвээр байгаа юм. Энэхүү  “Голомт” банкаар хийсэн гүйлгээний утга ямар байлаа ч гэсэн Х.Тэмүүжин сайдад ямар хамаатай вэ гэдэг асуултын тэмдэгтэй үлдэж байна.
Голомт банкаар дамжуулж,  уг гүйлгээг хийсэн эзэн нь “NRI”  компаниар овоглож  байгаа ч гэлээ энэ нь олон эргэлзээтэй асуудлын эхлэл болов.

Ингээд уг асуудлаар хэн юу хэлсэн бэ гэдгийг тоймлон он цагийн дарааллаар хүргэж байна.

2014 оны 12 дугаар сарын 5-ны өдөр:
Голомт банкнаас гаргасан мэдэгдэл
Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжин “Хуулийн нэр, хуулийн байгууллагын сүр хүчээр баялаг бүтээгчдийг дээрэмдэх авлигын хэмжээ” гэсэн баримтыг олон нийтийн цахим сүлжээгээр цацсантай холбогдуулан Голомт банкнаас дараах тодруулгыг ингэж гаргав.
-Сайн байна уу, Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжин танай банкны харилцагчийн төлбөрийн баримтыг олон нийтэд дэлгэсэнтэй холбогдуулан банкны зүгээс тайлбар хийж өгнө үү? 
Арилжааны банк нь харилцагчаас ирүүлсэн төлбөрийн даалгаврыг үндэслэн харилцагчид төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй бөгөөд төлбөр тооцоог саатуулах, гүйлгээ хийхээс татгалзах эрхгүй байгууллага болно. Энэхүү асуудал олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр гарсантай холбогдуулан банк дотооддоо шалгалт хийж үзэхэд зохих журмын дагуу хийгдсэн харилцагчийн бизнесийн хэвийн гүйлгээ байсан.
-Энэ гүйлгээг яагаад хууль бус, авлигатай холбоотой гэсэн тайлбартайгаар гаргаж байгаа юм бол?
-Тэр талаар сайн мэдэхгүй байна. Харин банкны харилцагчдын хооронд хийгдсэн бизнесийн хэвийн гүйлгээний баримтыг улс төрийн зорилгоор ашиглан олон нийтийн цахим сүлжээгээр тайлбар гаргаж байгааг тус банкны зүгээс банкны харилцагчийн санхүүгийн мэдээллийг задруулсан, холбогдох хууль тогтоомж зөрчсөн зохимжгүй үйлдэл хэмээн үзэж байгаагаа илэрхийлье.
-Х.Тэмүүжингийн дэлгэсэн баримт иргэдийн Голомт банкинд итгэх итгэлийг хөсөрдүүлэв. Голомт банкаар дамжуулж,  уг гүйлгээг хийсэн эзэн нь “NRI”  компаниар овоглож  буй.
-Учир нь “NRI”  компанийн захирал “Алтан дорнод Монгол”-ын Ерөнхий захирал Т.Ганболд билээ. Тэгэхээр энэ 2 компани нэг хүнээр овоглодог гэсэн үг юм. Одоогоор энэ баримтыг дэлгэсэн Х.Тэмүүжин, гүйлгээг хийсэн Т.Ганболд нар дуугүй байгаа.

2014 оны 12 дугаар сарын 8-ны өдөр:
“Алтан дорнод Монгол”-ыг үе үеийн удирдлагууд тайлбар хийв
Энэ өдөр баримттай холбоотойгоор “Алтан дорнод Монгол”-ын Тэргүүн дэд захирал Н.Цогтгэрэл болон “Алтан дорнод Монгол” ХХК-ийн Тэргүүн дэд захирал асан, Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөр аюулгүй байдлын хэлтсийн дарга Ч.Бямбаа, Голомт банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгалан нар тус тусдаа мэдээлэл хийв.

“Алтан дорнод Монгол”-ын Тэргүүн дэд захирал Н.Цогтгэрэл: “Алтан дорнод Монгол”-той хамаагүй. Т.Ганболд захирал өөрөө тайлбарлана
- “Дөрвөн сая долларын шилжүүлэг манай компанитай хамаагүй. “Алтан дорнод Монгол” хэн нэгэн албан тушаалтанд мөнгө шилжүүлээгүй. Харин “NRI”  компанитай холбоотой энэ асуудлаар “Алтан дорнод Монгол”-ын захирал Т.Ганболд өөрөө тайлбар хэлнэ. Ямар учиртай гүйлгээ болохыг тэр л хэлэх учиртай. “NRI”  бол зөвхөн  Т.Ганболд гэдэг хүний өөрийнх нь хамаарал бүхий компани” хэмээн мэдэгдсэн.  Үүгээрээ тэрбээр уг баримт “Алтан дорнод Монгол”-той  хамаагүй, харин “NRI” -аас тодруулах асуудал гэдгийг хэлсэн билээ.
 “Алтан Дорнод хувьцаат компанийн хувьцааг нийтдээ 18 сая доллараар худалдаж  авсан. Энэ нь бол ганцхан төлбөрийн даалгавар байгаа. Үүнд ямар 4 сая ам.долларын тусдаа гүйлгээ байхгүй. Энэ мөнгийг Т.Ганболд захирал болон түүний багийн найзууд болох Болд, Идэр, Цогтгэрэл гэсэн гурван хүн нийлж, өөрийнхөө хөрөнгүүдээ санхүү болон банкны байгууллагуудад барьцаа болгож хувьцааг худалдаж авсан.
Харин 4 сая ам.долларын асуудлаар бол “NRI LLC” компаниас хийгдсэн төлбөрийн баримтууд. “NRI LLC” компани бол “Алтан Дорнод Монгол” компанийн хувьцаа эзэмшигч биш. “Алтан Дорнод Монгол” ХХК ч “NRI LLC” компанид хувьцаа эзэмшдэггүй. Энэ бол Т.Ганболд гэдэг хүний өөрийнх нь хамаарал бүхий компани. Тэгэхээр энэ 4 сая долларын төлбөрийг хэзээ, хэнд, юуны зориулалтаар, яагаад шилжүүлсэн бэ гэдэг асуудлыг Т.Ганболд захирал өөрөө тайлбарлах байх. Би бол “Алтан дорнод Монгол” ХХК-ийг төлөөлж байна хэмээн мэдэгдлээ. “Т.Ганболд эрүүл мэндийн шалтгаанаас хэвлэлийн хуралд ирж чадсангүй” гэв.

2014 оны 12 дугаар сарын 08-ны  өдөр, Үдээс хойш:
Т.Ганболд  4 сая ам.долларыг тухайн компанийг худалдан авахын тулд төлсөн

Гэтэл түүний хийсэн мэдээллийн дараагаар энэ өдөр Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөр аюулгүй байдлын хэлтсийн дарга Ч.Бямбаа, Голомт банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгалан нар хамтран мэдээлэл хийж, түүний эсрэг зүйлийг ярив. Ч.Бямбаагийн хувьд өмнө нь “Алтан дорнод Монгол” ХХК-ийн Тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан, тэрбээр өөрийгөө “Алтан дорнод Монгол”-ын Монгол дахь төлөөлөгч, С.В.Паушокийг орлож, төлөөлж, байсан хүн гэдгээ энэ үеэр онцлоод,   С.В.Паушок Алтан дорнод Монголыг 23 сая ам.доллараар худалдаж авах гэрээг 2011 оны тавдугаар сарын 3-нд хийн төлбөрийн нөхцөлөө тохирсон. Төлбөрийн эхний нөхцөл   2 сая ам.долларыг яаралтай шилжүүлэх үүрэг авсан. Би 2 сая ам.долларыг олохын тулд байнга харьцдаг “Голомт” банкинд  учраа хэлэн зээлийн гэрээ хийн 2 сая ам.доллар аван түүнийгээ шууд С.В.Паушокт төлсөн. Гэтэл энэ үед тус компанийг худалдаж авах өөр хүн гарч ирсэн нь Т.Ганболд байсан” гэв. Тэгэхээр Т. Ганболд “ Голомт" банктай  гэрээ байгуулан С.В.Паушоктой очиж уулзан худалдаж компанийг худалдаж авсан болохоор Ч.Бямбаа байраа суллан уг компаниас холдохоор шийдсэн юм байх. Гэхдээ Ч.Бямбаа тэрхүү 2 сая ам долларыг найз нөхдөөсөө зээлж, бас өөрөө гаргаж төлсөн бөгөөд зарим нэгэн зээлд бас өөрийн мөнгөө шилжүүлээд байсан гэнэ.

Харин асуудлын гол  болох “4 сая ам.доллар”-ын баримтын тухайд  тэрбээр ийн ярив. “Би тухайн үед уг компанийн ажилчдын цалин болон татварыг яаралтай төлөх ёстой өрийг дарахын тулд найз нөхдөөсөө болон өөрөөсөө мөнгө гаргаад явсан. Үүнийг Т.Ганболд нэгтгэн 4 сая ам.долларыг тухайн компанийг худалдан авахын тулд төлсөн гэв. Харин  “Голомт” банктай холбоотой харилцагчийн асуудал яригдаж байгаа учраас түүний хүсэлтээр  Д.Баясгаланг энд авчирсан” гэсэн юм.

Харин Голомт банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгалангийн хувьд тухайн үед буюу энэхүү гүйлгээг хийх үед "Голомт" банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан учраас эл асуудлаар тайлбар өгөх хүний нэг ажээ.
Д.Баясгалан “Би өнөөдөр энд Ч.Бямбаа захирлын хүсэлтээр ирсэн” хэмээгээд тэрбээр ямар нэгэн компанийн нэр, утас, бизнесийн нууцын талаар ярихыг хүсэхгүй байна.  “Алтан дорнод Монгол” компани Монгол Улсад Арбитрын шүүх дээр ялагдсаны дараа монголын нэлээд томоохон 5-6 компани “Алтан дорнод Монгол” компанийг худалдаж авах асуудлыг С.В.Паушоктой шууд ба шууд бус утгаар ярьж байсан.  Яагаад манайх чухал байсан гэхээр тухайн үед “Алтан дорнод Монгол” компани бүх лицензүүд өмч хөрөнгүүд "Голомт" банкны барьцаанд, тус банкны нэлээд том харилцагч байсан учраас заавал бидэнтэй хамтран ажиллах шаардлага тулгарсан. Бидний зүгээс “Алтан дорнод Монгол” ХХК-ийг шинээр худалдан авч байгаа эзэн “Голомт” банкны зээлийг заавал төлөх ёстой гэсэн ганцхан шаардлага тавьж байсан. Тиймээс банктай ярьж барьцааны хөрөнгө хөдөлгөх, шилжүүлэхэд бидэнтэй заавал холбогдох ёстой байсан. Эхний үед  Ч.Бямбаа захирлын компани худалдан авах гэрээгээ байгуулан бидэнтэй давхар гэрээ байгуулаад явсан. Сүүлд нь одоо яригдаад байгаа  одоогийн Т.Ганболд захирал компанийг худалдаж авсан” хэмээн батлан ярилаа.

Мөн “Өнөөдөр ийм асуудал яригдаж байгаад миний бие гайхаж байгаа. Бямбаа захирлын хэлсэн түрүүний гүйлгээнүүд, төлбөрийн даалгаврууд ямар замаар гарсныг бид мэдэхгүй. Эдгээр нь арилжаануудтай холбоотой гүйлгээ байсан болохоос ямар  нэгэн албан тушаалтан,  улстөрчтэй холбоотой гүйлгээ байгаагүй гэдгийг би хаана ч  хэзээ ч зохих газар нь хэлэхэд бэлэн байна” гэдгээ тэд мэдэгдсэн.
Тэгэхээр энэ учир битүүлэг гүйлгээ хэн нэгэн улс төрчийн кармааруу бус “Алтан дорнод Монгол”-ын шинэ хуучин захирлуудын хоорондох өр зээлийн гүйлгээ болж таарч байна. Өөрөөр хэлбэл, Алтан дорнод Монголыг худалдаж авахаар хөөцөлдөж байсан Ч.Бямбаад одоо худалдан авч үйл ажиллагааг нь хэвийн явуулж буй Т.Ганболдын төлсөн баримтын гүйлгээ гэж ойлгогдож байна.

2014 оны 12 дугаар сарын 09 -ны өдөр:
Д.Дорлигжав: Х.Тэмүүжин хамаатантайгаа нийлж гүтгэлээ

Энэ өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэж, улмаар Засгийн газрын гишүүн, Хуульзүйн сайдад нэр дэвшигч Д.Дорлигжавын талаар УИХ-ын гишүүн Д.Ганбат танилцуулав. Энэ үед гишүүд “4 сая ам.долларын баримтад анхаарлаа хандуулж, үүнтэй холбоотойгоор гишүүдийн асуултад Хууль зүйн сайдад  нэр дэвшигч Д.Дорлигжаваас асуулт асууж, хариулт авч байв.

Энэ үеэр хэвлэлээр яваад байгаа 4 сая төгрөгтэй холбоотой асуудлаар тодруулахад “Х.Тэмүүжин хэвлэл мэдээллээр хамаатантайгаа хамтарч гүтгэлэг тараасан. Настай аав ээж рүү нь хүнээр яриулдаг. Болохгүй болонгуут нь ингэж гүтгэлэг тарааж байна. Би иймэрхүү юманд дуугүй явдаг байсан. Гэхдээ энэ удаад нэлээд ноцтой анхаарч, учрыг нь олно” гэдгээ мэдэгдсэн.

2014 оны 12 дугаар сарын 11-ны өдөр: 
“Цаг нь болоогүй байна”

Х.Тэмүүжин сайд асан компаниудын бизнесийн гүйлгээг яагаад улстөржүүлэв гэдэг нь анхаарал татаж байгаа.
Тэгвэл энэ асуудлаар тэрбээр “Баримтын талаар тайлбарлах цаг нь болоогүй байна” хэмээн хариулт өгөхөөс татгалзсан байна.
Ийнхүү энэ асуудлыг Хуульзүйн сайд Д.Дорлигжав шалгуулахаа мэдэгдэж, Хуульзүйн сайд асан Х.Тэмүүжин тайлбар хийхээс татгалзаж, түр намжаад байна.
 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mgl 2014-12-16 23:31:35
    Dorligjav mash shunaltai... tuuneesw ch iluu avsan
    188.192.97.119
    Мэдэгдсэн Хариулах
  • Zzz 2014-12-16 16:04:23
    aalznii for bvdeeree hulgaichuud udahgui bvgiinchin Durand sum zondoo lalruudaa
    103.229.120.86
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-12-16 08:59:49
    Хөөе Шудрага Тогдгороо энэ өөрийнхөө хүмүүсийг шалгаач Энэ Дорлигжав Эрдэнэтээс бас баахан мөнгө идсэн шалгагдаад байсан. Идэж ууж ханадаггүй хар хулгайч вэ.
    203.91.119.234
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2014-12-16 08:44:45
    Дорлигжав Эрдэнэтийг ч ёстой шууруулж байсан даа одоо яах бол гэж айдас ард түмний дунд байгаа нь бодит үнэн шүү
    202.70.37.34
    Мэдэгдсэн Хариулах
  • Би 2014-12-16 06:27:38
    Болоогүй байна гэж хэн нь юу санал болгох нь гэж хараад байгаамуу төрийн хүний хувьд арай л бишээ энэ Тэмүүжин мөн ч итгэж байж билээ
    202.131.239.158
    Мэдэгдсэн Хариулах
  • dorj 2014-12-16 06:06:40
    uws hun huurai garah bailguidee.yamar anh udaa bishdee
    202.70.46.199
    Мэдэгдсэн Хариулах
  • Icheechee 2014-12-16 05:59:24
    Dorligjaw guai Ta shudargaar ooriigoo shalguulaad l boloo sh dee, yag yu bolood baigaa yum be?
    103.9.91.67
    Мэдэгдсэн Хариулах
  • Icheechee 2014-12-16 05:59:24
    Dorligjaw guai Ta shudargaar ooriigoo shalguulaad l boloo sh dee, yag yu bolood baigaa yum be?
    103.9.91.67
    Мэдэгдсэн Хариулах
  • gansvkh 2014-12-16 05:40:00
    dorligjawt l hamag buzar yumni uchig baigaa.ter ikh nugel hiisen odoo nuglee ulam bayjuulna.tereer zasag turiin buh buzartai gunzgii hutgaldsan nowsh odoo said ...
    112.72.13.213
    Мэдэгдсэн Хариулах
  • e 2014-12-16 05:03:12
    Dorligjab zailaa hudlaa hutsaach
    42.126.124.73
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-12-16 04:59:40
    Дорлигжавт л учир байгаа даа. Угаасаа Хорчин гар.
    124.158.109.78
    Мэдэгдсэн Хариулах
  • ddd 2014-12-16 04:11:16
    unasan xvn uurtai gej muu ergvv bacaan
    81.95.134.12
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-12-16 03:44:04
    тэмүүжин өөрөө албан тушаалд очих цагаа хүлээдэг юм уу?
    203.194.113.54
    Мэдэгдсэн Хариулах
  • sjdgfd 2014-12-16 02:33:39
    unshaad yu ch oilogsongui araggui l eedreetei hereg yma
    202.179.11.134
    Мэдэгдсэн Хариулах