7.4 тэрбумын үзүүр Л.Халтар түүний эхнэр Ц.Ганзул нар руу чиглэлээ
Өдгөө олонд “7 тэрбумын” гэгдэх болсон УБТЗ-ын Тээвэрлэлт зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн хань хамсаатнууд, тэд хэрхэн мөнгөжсөн тухай баримтыг өчигдөр иргэн Ж.Энхбат илчиллээ.
 
Тэрбээр өдгөөгийн Зам, тээвэр хөгжлийн дэд сайд Л.Халтар, түүний эхнэр УБТЗ-ын Тээвэрлэлт зохион байгуулалтын албаны дарга Ц.Ганзул Монголын Төмөр замчдын ҮЭ-ийн тэргүүн Б.Баяраа нар ажил албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрсдийн вагонгүй, 1300 орчим хувийн хэвшлийн нүүрс тээвэрлэлт дээр тоглолт хийснийг баримтаар дэлгэсэн.



 
Тухайлбал тэд вагонтой компанийн нүүрсийг сардаа 2 удаа, вагонгүй компанийнхыг 1 удаа зөөхөөр гэрээ байгуулдаг бөгөөд эсэргүүцсэн тохиолдолд “45 хоногт 1 удаа зөөлгөвөл зөөлгө” гэж ихэрхлэг байсан нь нэг талын дээрмийн болон авлигын асуудал байсан гэдгийгй иргэн Ж.Энхбат илчилсэн.
Иймд мэргэжлийн байгууллагууд анхааралдаа авах нь зүйтэй биз ээ.
 
Вагоны зохицуулалтыг хийдэг Ц.Ганзул нь нөхрийгөө Зам тээвэр хөгжлийн сайд байхад ч энэ ажлаа хийхийн зэрэгцээ,  2022 оны 1 дүгээр сарын 5-нд “Чингэлэг тээвэр”-ийн үйл ажиллагаа явуулж эхлэхэд ч зэгсэн мөнгө хураасан гэдгийг Замын-Үүд сумын иргэд хэлж, хардаж энэ тухай шалгуулахыг хүсч байсан удаатай гэдгийг сануулахад илүүдэх юун.
 
Уг нь Төмөр замынхан Л.Халтарыгаа шүүр барьсан талбайн цэвэрлэгчээс өнөөгийн өндөрлөгт өөрийнхөө бор зүрхээр хүрсэн хүн гэж ихэд магтдаг байж билээ. Гэтэл өнөөх нь өнөөдрийн төмөр замыг ямар хэмжээнд авч явсныг ёстой л түүх гэрчилнэ гэгч болж байна.
 
Товчхондоо бол С.Батдөлийн 7.4 тэрбум төгрөг юу ч биш, цаашид ч өсөх магадлалтай бөгөөд хань хамсаатнууд нь албаны дарга, дэд сайд, Авто тээврийн үндэсний төвийн албан тушаалтнуудаар хүрээгээ тэлж эхлэв бололтой.  


ErenNews.mn
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • УБТЗ 2023-01-31 09:17:49
    Халтарын, максын ганбаатартайн цаазал!!!!!
  • Зочин 2023-01-29 03:56:16
    Их цэвэрлэгээ нэг мөсөн хийх хэрэгтэй.Дээд талын дарга нар нь хувь хүртсэн мөртлөө, сугарч үлдэх вий.Мэргэжлийн авлигчид удирдаж.байгааг мартаж болохгүй.
  • Зочин 2023-01-26 05:43:46
    Энэтөрд чинь ажил хийх хүн олдохнуу.Нэртэйгээр нь тендэр зарлаад гаднаас хүн авчраад томилчвол яадгийн.Монгрлчууд нэгэндээ итгэхээ байлаа.
  • Зочин 2023-01-26 04:25:06
    НЗд Д.Амарбаясгалангийн хар PR эхэллээ дээ. Ямар ч хамааралгүй хүмүүсийг төлбөр төлж гүтгэж байх шив. Olloo.mn та нар ичээч
  • Zochin 2023-01-25 15:04:01
    Mgl uud ev negdelgui beye beyeniihee bugsiig uhaj hov yarij baih hoorond nuguu hulgaich nar hamag bayldiid n zuuguud tasarsan baychuud !!! Mungutei bol mai shu...
  • Ард 2023-01-25 10:53:15
    Нотлогоогүй юм тарааж болохгүй ээ. Гэмгүй Хүнийг гүтгэсэн болно. Эвтэй байсан нь дээр шүү.
  • Зочин  2023-01-25 10:42:11
    Төрөөс авилгалын хулгайч нарыг яаралтай яллаж ард түмэнд ил тод нээлттэй мэдээлж байхыг шаардаж байна
  • Зочин 2023-01-25 08:02:34
    МАНгас цаана нь сонгуулийн мөнгөө цуглуулж байгаа шүү дээ. Үүнийг ерөөсөө мартаж болохгүй. Ихэнх нь МАНгасын данс руу орж байгаа...
  • 1 2023-01-25 05:19:43
    1цуваа 400 сая гэсэн ханш яригдаад л байсан дааа
  • Зочин 2023-01-25 05:15:40
    "УБТЗ-ын Тээвэрлэлт зохион байгуулалтын албаны дарга Ц.Ганзул" биш шүү, зүсэн зүйлийн ам дамжсан ярианаас мэдээ бэлтгэж хүмүүсийн тархийг эргүүлэхээ боль
  • mongol 2023-01-25 04:22:28
    aimshig! mongol uls muhuj bn daa arai yumaa
  • Ховд 2023-01-25 04:10:58
    Магдлал би Халтр ховдх гандөл ховдын хүргэн иим учираас холбоо байх магдлал өндр ерн манайхн нутаг усны хүмүүсээ татхан элбаг лд
  • Zochin 2023-01-25 03:59:55
    Naadah chin yu ch bish dee. Heden ter bumaar olson doo