FitchSolution: Монгол Улсад 2023 онд өндөр үнийн өсөлт үргэлжилнэ
FitchSolution-д Монгол улсын 2023 оны нийт эдийн засгийн төлөв байдлын талаарх нийтлэл цацагджээ. Уг нийтлэлийг бид орчуулан хүргэж байна.
 
Монгол Улсын ДНБ-ний өсөлт 2022 онд  2.0% байсан бол 2023 онд 4.5% болно гэж тооцоолсон байна. Мөн цар тахлын дараах сэргэлт үргэлжилж байгаа ч эдийн засгийн гүйцэтгэл хангалтгүй байгааг онцолжээ.


Сүүлийн саруудад монголын эдийн засагт гарсан эерэг өөрчлөлт нь БНХАУ Тэг-Ковид бодлого тэглэсэн явдал юм. Монголын нийт экспортын 80 гаруй хувийг БНХАУ дангаараа бүрдүүлдэг бөгөөд энэ нь ДНБ-ний 40 хувьтай тэнцэнэ. Сүүлийн жилүүдэд Хятадын хэрэгжүүлсэн тус бодлого нь Монголын экспортыг сааруулж байв.
 
Гадаад эрсдэлүүд буурч эхэлж байна. Тухайлбал  2022.10-р сард монголын ГВАН 2.8 тэрбум ам.доллар болж огцом буурсан. Харин 2022 оны төгсгөлд 3.4 тэрбум ам.доллар болж өсчээ. Ийнхүү гадаад валютын нөөц тогтворжсон байна.


Уул уурхайн компаниудын үйл ажиллагаа сэргэж эхэлж байгаа нь дотоод эдийн засгийн сэргэлтийг дэмжиж байна. Монголд дэлхийн хамгийн том зэс, алтны ордуудын нэг болох Оюутолгойн орд газар оршдог. Цар тахал, улс төрийн тогтворгүй байдлаас үүдэн тасалдаад байсан уул уурхайн салбарын үйл ажиллагаа 2023 онд хэвийн болох төлөвтэй байна.
 
Ирэх улирлуудад өндөр инфляц хадгалагдах төлөвтэй байгаа нь дотоод эрэлтийг бууруулах шинжтэй байна. Бидний зүгээс 2023 онд дундаж инфляц 12%-тай байна гэж таамаглаж байна. Харин Монгол Улсын Төв банкны инфляцын зорилтот түвшин 6% +,-2 интервалтай байдаг. Мөн 2023 оны 1 дүгээр сараас эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлсэн нь үнийн өсөлтийг өөгшүүлэх магадлалтай.
 
Өндөр инфляцитай холбогдуулан Монгол Улсын Төв банк бодлогын хүүгээ үргэлжлүүлэн чангаруулах төлөвтэй байна. Бид төв банк 2023 онд бодлогын хүүгээ 15%-д хүргэнэ гэж төсөөлж байна. Мөнгөний хатуу бодлого нь өндөр үнийн өсөлтийг бууруулахад туслах ч эдийн засгийн сэргэлтийг удаашруулах сул талтай.
 
Эрсдэл: БНХАУ-ын эдийн засгийн сэргэлт ойрын хугацаанд бидний төсөөлж байснаас сул байх магадлалтай бөгөөд энэ нь Монголын нүүрсний нийлүүлэлтэд нөлөөлж болзошгүй.

ErenNews.mn
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.