Иргэдийг албадан хөдөлмөрлүүлсэн байж болзошгүй хэргийг шалгаж байна

Энэ оны 01 дүгээр сарын 04-ний өдөр цагдаагийн байгууллагад “Архины хамааралтай, орон гэргүй иргэдийг албадан хөдөлмөрлүүлсэн байж болзошгүй байна” гэх гомдол, мэдээлэл ирсэн.

Гомдол, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, “Г” нарын дөрвөн иргэнийг холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж, шалгалтын явцад 21 иргэнээс гэрчийн мэдүүлэг авч, хохирсон байж болзошгүй иргэдийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоолгохоор Шүүх, шинжилгээний ерөнхий газрын шинжээч томилуулан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иргэн “Г” нь “Самарт авч явна” гэх утгатай зарыг фэйсбүүк орчинд байршуулан иргэдийг Төв аймгийн Эрдэнэ сумын “Их Нарт”, “Хүрэн морьтын даваа” гэх газар руу самарт авч явж, олсон ашгийг 40:60 харьцаатай хувааж авахаар сайн дурын үндсэн дээр тохиролцож явсан бөгөөд ингэхдээ зарим иргэдийн цалин хөлсийг тухай бүр өгөөгүй, хохирогч нарын биед халдсан зэрэг нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдлоо.

Иймд дээрх хэрэгтэй холбоотой ямар нэгэн байдлаар хохирсон иргэд байвал Эрүүгийн цагдаагийн албаны 262066, 262425 дугаарын утсаар болон бичгээр гомдол, мэдээллийг хүлээн авч байна.

С.Цог

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.