Хувийн хэвшилдээ “ээлгүй” ТӨР
Олон зуун жилийн Манжийн дарлал болоод хөрөнгөтний нийгмийг алгассаны гороор хувийн өмчтэй, суурь хөрөнгөтэй хүн Монголд байхгүй. Үүнээс болж бүгд өсөхийн өлөн гэгчид нэрвэгдэж, шунал хүслээ дарж чадахгүй нийтлэг дутагдалтай байгааг бид сүүлийн үед илрээд буй олон хулгайн хэргүүдээс тод харж байна. Ийм нөхцөлд ТӨР өмчгүй байх ёстой юм. Өмчгүй болсон төрийн эрх баригчид зөвхөн сайн менежер байх ёстой,өмчгүй ТӨР рүү хэн ч нэр дэвших гэж улайран зүтгэхээ болино.

Мөн 4-5-хан жилийн хугацаатай сонгогдсон хэн нэг нөхөр улсын эдийн засгийг нуруундаа үүрч яваа томоохон аж ахуйн нэгжүүдээр оролдох эрхгүй баймаар байна. Дотоодын хөрөнгө оруулагчдаар оролддог, үйл ажиллагаанд нь саад учруулдаг явдлыг бүрмөсөн зогсоох хэрэгтэй. Үндэсний компани, дотоодын хөрөнгө оруулагчдадаа ээлгүй улсад яаж ч сөгдөж мөргөж гуйгаад гадны хөрөнгө оруулагч орж ирэхгүй нь чухам үнэн юм.

Эдээрээ оролдвол эвдэхийн цондон гэж мэргэн үг байдаг. Цементийн салбарт улсын гэх ганцхан үйлдвэрээрээ ТӨР өөрөө хэрхэн тоглож, сүйрүүлж, дампууруулж буйн тод жишээ бол ХӨТӨЛ.

Засгийн газрын 2022 оны 03 сарын 23-ны өдрийн ээлжит хуралдаанаар  "Хөтөлийн цемент шохой” ХК-ийг хувьчилсан 2015 оны шийдвэрийг хүчингүй болгон Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Л.Наранбаатарыг томилсон байдаг.

Өмнө төрийн өмчид байхдаа нойтон аргын үйлдвэртэй байсан бөгөөд энэ үйлдвэр нь ажиллахгүй,дампуурсан байсан ба тэр үйлдвэрийг одоо ашигладаггүй, ашиглах ч боломжгүй. Нойтон арга нь дэлхийд хоцрогдсон технологи юм.  

Тиймээс концессийн гэрээгээр үүрэг хүлээгч хувийн хэвшил нь нэгэнт хоцрогдсон технологийн үйлдвэрийг сэргээж цаг, мөнгө үрэхийн оронд гээд хуурай аргын шинэ үйлдвэрийг дэргэд нь шинээр босгож бүтээсэн. Ингэхдээ мөн өмнө огт байгаагүй авто болоод төмөр зам, эрчим хүчний дэд станцыг зээл авч барьж байгуулсан. Ингээд үйлдвэрлэл эхлэхтэй зэрэгцэн ТӨР булааж аван Наранбаатар гэх хүнийг захирлаар нь томилсон. Наранбаатар нь эрчим хүчний дэд станц, авто зам, төмөр зам, хуурай аргын үйлдвэр бүгд өмнө нь байсан юм шигээр шоудаж олон нийтэд буруу мэдээлэл өгсөөр байгаа. Тэрбайтугай энэ бүх бүтээн байгуулалтыг булааж авсан хэрнээ бүтээн босгоход авч ашигласан зээлийг нь төлөхгүй хэмээн авирлаж буй нь увайгүй явдал юм.

Үйлдвэрийн шохой агуулах ангорын дээвэрт маш том онгорхой үүсээд удаж байгаа нь Наранбаатар гэгч хүн үйлдвэрийн нөхцөл байдалтай танилцдаггүй, жижиг асуудал бүрт сэтгэл тавьдаггүй, зөвхөн л попорддог гэдгийн илрэл гэж харагдаж байна. Нөгөөтэйгүүр хувийн хэвшлийн бусад үйлдвэрүүдтэйгээ бодлогын түвшинд харилцан уялдаж ажилладаггүй, хувийн бодлогогүй пиар тоглолтынх нь уршгаар цементийн салбар бүхлээрээ дампуурах эрсдэлд ороод байна.

Адаглаад л боловсон хүчний нөөц, чадавхжсан мэргэжилтэнг МАК, Монполимет зэрэг хувийн хэвшлүүд нь ХӨТӨЛ-өөс авдаг байсан бол өдгөө ХӨТӨЛ өөрөө мэргэжилтэнгүй болж, ажиллах хүчний дутагдалд орсон байна. Цемент шохойн мэргэжилтэнг сургуульд бэлтгэдэггүй ХӨТӨЛ-д бэлтгэдэг байсан нь гашуун үнэн юм. Ийм байхад Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт мэргэжилтэн, ажилтан авна гэсэн ажлын зар маш их явуулж байгаа нь энэ үйлдвэр албан бусаар зогсчихсон байгааг харуулж буй хэрэг юм.

Энэ жишээнээс харахад, улстөрийн аль ч хүчин, ямар ч улстөрч төрийн эрх барьсан бай татвар төлөгчид, ялангуяа улсын эдийн засгийг нуруундаа үүрч яваа томоохон татвар төлөгч, дотоодын хөрөнгө оруулагчдаар оролддоггүй байхыг хуульчилж өгөх зайлшгүй шаардлагатай байна. Тэгж чадвал энэ улс хөгжлийн зөв замдаа орох нь дамжиггүй бизээ.

www.olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • z 2023-01-18 12:02:05
    МАН нам төрд аваад л алаад хаядагаа хэзээ болих вэ....
  • Иргэн 2023-01-18 06:45:42
    Улсаа деполт болгож байсан ч хамаагүй гэлийж байдаг зарим хувийн хэвшилд чинь ээлийн тухай ярих ямар хэрэгтэй юм. Нэр хугарахаа гэж... эхлээд өөрөө зөв бол.