Н.Учрал сайдын яам өвдөг шороодов
Төрийн үйлчилгээг цахимжуулж иргэдэд илүү хүртээлтэй, явдал чирэгдэлгүй болгохоор манай улс чардайж байгаа. Цахим хөгжлийн яам хүртэл байгууллаа. Энэ нь өөрөө түмэнд тустай ажил ч гэлээ толгойлж буй хүнээс  их ур ухаан шаардах ажил. Угтаа бол Цахим хөгжил харилцаа холбооны яамыг аваадявчих байх гэсэн найдвар хүлээлгээд байсан Н.Учрал сайд нь эсрэгээрээ “Цахим” гэх нэрээ гутааж байна. Энэ нь хүүхдийн мөнгөний асуудал дээр тод харагдлаа.
 
Нийт хүүхдүүдийн 91 хувьд нь хүүхдийн мөнгө олгох журам батлагдсан. Харин цахим системийн алдаанаас болж монголчууд бүгдээрээ өнөөх 9 хувь буюу баячуудын тоонд багтчихлаа. Зарим айл өрхүүд 4 байртай, 4 хүүхэдтэй ч болж байна. Учир юу гэвэл 1 удаа байраа сольсон, 1 удаа машинаа сольсон. Гэтэл мэдээллээ шинэчлээгүйн улмаас 2 байр, 2 машинтай, 4 хүүхэдтэй болчихсон, өндөр орлоготой, өрхийн тоонд багтсан байх жишээтэй.
 
Хүүхдийн мөнгө 1 сарын 20-нд олгогдох ёстой ч энэ асуудлаас болж хойшлогдож магадгү болоод байна. Үүнд иргэд бухимдаж, сошиалаар уур бухимдлаа илэрхийлсээр байна.
 
Цахим Монгол гэж цээжээ дэлдэх хэрнээ хүүхдийн мөнгөний асуудлаа ч цахимаар шийдэж чадахгүй байгаа улс манайхаас өөр үгүй биз. Товчхондоо бол Цахим хөгжил харилцаа холбооны яам хэрхэн ажиллаж байгаагаа харуулж, шалгуулсан ч харамсалтай нь уначихлаа. Эх орны ирээдүй болсон бүлтгэр үрс мөнгөө хүлээж байна. Н.Учрал сайд аа. Тиймээс танай яам тааваараа тарвалзаж ажиллах бус харин ч цахим нэртэйгээ хоршиж яаравчлах хэрэгтэй байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ДЭЛХИЙГЭЭР ИНЭЭЛДЭЖ СУУГАА ДАА 2023-01-17 09:56:00
    МОНГОЛ УЛС 3,0 САЯ ХҮНТЭЙ 1,0 САЯ ГЭР БҮЛТЭЙ. БАС 1,1 САЯ ХҮҮХЭДТЭЙ.БҮРТГЭЖ БАРДАГГҮЙ. ДЭЛХИЙ , ХҮҮХДҮҮДЭЭ АНГИЛАЖ ЯЛГАВАРЛАЖ БУЙГ СОНСВОЛ ОЙ НЬ ГУТАЖ БӨӨЛЖИНӨ...
  • зочин 2023-01-17 07:26:55
    угаасаа учрал бол мэдлэггүй чадваргүй хүн дээ худлаа л бөөн реклам шүү тэр охины халдаг буруу байсан юм даа анх е монголия г санй хийсэн шүү
  • зочин 2023-01-17 06:07:57
    Яам болгож төлөвшүүлэхэд бэлтгэл хэрэгтэй дээ.Наад өгөдөлүүдийг чинь тусгайлан бэлтгэж байж сая сан болно. Одоогийнх бол худлаа шүү
  • Мөнх 2023-01-17 03:48:47
    19001234 руу залгахад удаж2 аваад давтан2 асуугаад дугаарт холболоо гэх. Утас тэр болгон зөв биш. 500төг төлөө ажилладаг уу ? Үйлчилгээ нь хаана бна?
  • Zochin 2023-01-17 02:06:52
    Ene yam ajlaa muu hiij baina. Uchigdur gehed emongolia ajillaagui