Т.Аюурсайхан сайд аа, ахмадууд чинь итгэл хүлээлгэж байна
ХНХ-ын сайд Т.Аюурсайхан Нийгмийн даатгалын багц хуулийн төсөл өргөн барьж, олон жил гацсан тэтгэврийн шинэчлэлийг урагшлуулах хүлээлт үүсгэв. Нэгэнтээ улс орныхоо төлөө хийдгээ хийчихсэн ахмадууд хөдөлмөрөө үнэлүүлж, үр шимийг нь хүртээд сууж байх ёстой атал төрөөс олгож буй тэтгэвэр нь тэтгэж чадахгүй байгааг шүүмжилсээр хэдэн жилийн нүүр үзлээ. Тэгвэл өргөн барьсан хуулийн төсөлд нэн шаардлагатай олон шинэлэг зохицуулалтууд тусгагджээ.
 
Тухайлбал Тэтгэврийн хэмжээг жил бүр инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлдэг болно хэмээн хуулийн төсөлд тусгасан байна. Энэ нь ахмадуудын хувьд маш олон жил хүлээсэн шийдэл юм. Нэгэнтээ өндөр настай иргэд хөдөлмөр эрхлэхэд бэрхшээлтэй байдаг тул орлогын эх үүсвэр болсон тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулж нэмдэг байх шаардлага байсаар ирсэн.
 
Мөн өнгөрсөн 2 жилийн хугацаанд үнийн өсөлт эрчимжсэн тул ахмадуудын тэтгэвэр аманд ч үгүй хамарт ч үгүй гэдэг л байгаа нь ч нууц биш.
 
Мөн мөнгөжүүлсэн орлогын тодорхой хувийг Хуримтлалын нэгдсэн санд байршуулах замаар эрүүл мэнд, боловсрол, орон сууцны санхүүжилтийн эх үүсвэрт зарцуулах нөхцөл бүрдэнэ гэх заалт оржээ. Энэ нь тэтгэврээ хуримтлуулдаг, хуримтлуулсан тэтгэврээ шаардлагатай хэрэглээндээ зарцуулдаг байх боломж олгох юм. Нөгөө талаар өмнө дурдсан заалтаар тэтгэвэр нэмэгдвэл ахмадууд хуримтлуулах, хадгалах бүрэн боломжтой болно.
 
Бас нэгэн онцлох заалт нь Нас барсан тэтгэвэр авагчийн эхнэр, эсхүл нөхрийнх нь өндөр насны тэтгэврийн хэмжээг 20 хувиар нэмэгдүүлдэг болно гэжээ.
 
Тэтгэврийн шинэчлэтэй холбогдон яригддаг бас нэгэн чухал сэдэв нь энэ асуудал. Насаараа махийж ажилласан хэрнээ түүнийхээ үр шимийг хүртдэггүй тохиолдол олон. Гэхдээ тэтгэврийг өвлүүлэх нь санхүүжилт болон урт хугацаандаа эргээд татвар төлөгчдөд дарамт болох эрсдэлтэй тул няхуур хандах нь чухал. Харин уг хуулийн төсөлд нас барсан тэтгэвэр авагчийн эхнэр эсвэл нөхрийн тэтгэврийг нэмэгдүүлэх замаар асуудлыг шийдвэрлэж байгаа нь боломжит гаргалгаа гэж харагдаж байна.
 
Ийнхүү хүлээлт үүсгэсэн Нийгмийн даатгалын багц хууль батлагдахыг өндөр настнууд хуруу даран, хоног тоолон хүлээж сууна.

ErenNews.mn
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2023-01-16 05:11:30
    Нас барсан ханийнхаа тэтгэдрийг өвлөн авах тухай хуулийн төслийг олон жилийн АН санаачилж мань тэийн хөгшид баярлаж суутал МАН-хан зогсоосон. Гэтэл одоо МАН..