Амжихгүй шүү та нар...
Б.Пүрэвдорж гишүүн “Та нар ёстой амжихгүй шүү” хэмээн УИХ-ын өнгөрөгч 7 хоногийн баасан гарагийн хуралдааны үеэр “Хуурамч шатахууны хуулийг оруулж ирж байна. УИХ-аар давуулна гэвэл ёстой чадахгүй шүү та нар” гэж уурласан.
 
Тэрбээр үнэхээр “Хуурамч шатахууны хууль”-ийг 2 жилийн турш ярж байж хууль батлуулж зогсоосон байдаг. Гэтэл түүний хэлж буйгаар энэ хуулийг УИХ-ын 1 гишүүн дизель түлш холих зорилгоор, Засгийн газар нь АИ-92 шатахууныг холих зорилгоор оруулж ирж байгаа юм байна.
 
Тиймээс тэрбээр бухимдаж “Та нар том нефтийн агуулахын 75  хувьд оргиналь дизель түлш хийгээд 25 хувийн керосинтой хольж, түүнийгээ колонкуудад өгнө. Хүнд элемент нь доошоо, хөнгөн элемент нь дээшээ гарна. Хөнгөн элементийг нь хэрэглэсэн машин цагаан утаа, хүнд элемент хэрэглсэн нь хар утаа хаяна... Бас бага насны хүүхдүүдэд сөргөөр нөлөөлж, монголчуудын генд ч нөлөөлнө... МАН-ын компаниуд авлига авч, 2-3 хан компани ашиг олж ийм муухай зүйл хийж байсан шүү.
 
Одоо та нар УИХ-аар давуулна гэвэл гонжийн жоо. Хоёр жил үзэж байж батлуулсан хуулийг таслуулах хуулийг дахин оруулж ирлээ. Тэгээд үүнийгээ “Шатахууны үнэ өссөн гэж тайлбарлаж байна. Тэгвэл хэлэлцээрийн үр дүнд шатахуун нэг дахин буурах боломжтой байгаа...” хэмээж байв.  Хэрэв түүний хэлж байгаа үнэн бол ард түмэн Пүүжээ гишүүний талд зогсох нь мэдээж.
 
Тэгээд ч үнэндээ шатахууны үнэ өслөө гээд шатахуунд элдэв бодис холих хуулийн төсөл оруулж ирж байгаа бол ёстой ертөнцийн шившиг. Шуналын гал нь буцасан нөхдүүдээр хэн ч эд хөрөнгөө эвдүүлэхийг хүсэх билээ. Ёстой амжихгүй шүү. Ард түмэн сохор, дүлий тэнэг биш.

ErenNews.mn
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.