Монголд казино тоглох хуулийг өргөн барина

Монгол Улсад казино  байгуулж гадныхны мөн­гийг “саах” тухай яриа байс­хийгээд л сонсогд­дог боловч өнөөг хүртэл ямар нэг шийдэлд  хүрээ­гүй байна. Мөрийтэй тоглоомыг хязгаарлалттайгаар эрхлэх тухай хуулийг үе үеийн парламентын гишүүд хэдэнтээ оруулж ирсэн ч бүтэлгүй болж байсан түүхтэй.

Харин энэ жил казино тоглох тухай хууль “боловсрогдож” удахгүй УИХ-д өргөн баригдахад бэлэн болжээ. Н.Алтанхуягийн Засгийн газар хямралаас га­рах төлөвлөгөөндөө казиног оруулсан байдаг. Түүнийхээ дагуу казино тог­лох тухай хуулийн төс­лийг хэд хэдэн удаа хэлэл­цэн дэмжсэн юм. Өнгөрсөн зургаа болон есдүгээр сард Соёл спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл энэ асуудлыг Засгийн газарт оруулан хэлэлцүүлж байсан нь тухайн үед хэвлэлүүдээр мэдээлэгдэж байлаа.

Казиногийн тухай хуулийн түүх таагүйгээр эхэлж, нэг их  сайжрахгүйгээр үргэлжилж байгаа тухай манай уншигчид сайн  мэднэ. Хамгийн анх 1998 онд Ардчилсан холбоо эвсэл Засгийн эрх барьж байх  үед энэ хуулийг Д.Баттулга, Х.Байгаль, С.Батчулуун нарын гишүүд санаачлан батлуулж тун удалгүй хахууль авсан хэргээр “аавын хаалга” татан, батлуулсан хууль нь ч  хүчингүй болсон билээ. Түүнээс хойш Ц.Шаравдорж, Л.Гүндалай, Д.Загджав  нарын УИХ-ын  гишүүд 2003, 2007, 2010 онд Казиногийн тухай хуулийг парламентаар дахин хэлэлцүүлэхийг оролдоод  бараагүй юм.

Харин энэ удаад  казино тоглох тухай хууль батлагдах нь баараггүй болжээ. Өмнөхөөсөө ялгаатай нь УИХ-ын хэсэг гишүүд бус Ч.Сайханбилэгийн Засгийн газар энэ хуулийг батлуулахаар УИХ-д  өргөн барих гэж байна. Н.Алтанхуягийн танхим огцрохоос өмнө буюу есдүгээр сард хэлэлцэж байснаар бол энэхүү хууль нь Казино, төлбөрт таавар,мөрийтэй болон бооцоот тоглоомын тухай хэмээх 7 бүлэг 32 зүйлтэй хуулийн төсөл байсан. Одоогийн Засгийн газар энэхүү хуулийн төслийг УИХ-д  оруулахдаа  хэрхэн өөрчлөлт хийснийг мэдэхгүй ч аялал жуулчлалын салбарт хамаарахаараа Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд  энэ хууль “зангидагдаж”, Д.Оюунхорол сайд хуулийн төслөө Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-д оруулах юм байна. Одоогоор энэхүү хуулийн төсөл доторх үг, өгүүлбэрүүд олонд ил болоогүй байгаа. Эх сурвалжийн мэдээлснээр бол өмнө нь Д.Загджав нарын гишүүдийн өргөн барьж байсан Хязгаарлагдмал казиногийн хуулийн төсөлд заасан байснаар шинээр байгуулагдах казинод монголчууд орж тоглох эрхгүй байх бололтой. Мөн мөрийтэй тоглоомын газрыг Замын-Үүд, Алтанбулагийн чөлөөт бүсэд байгуулах  нь  аюулгүй бөгөөд оновчтой хувилбар хэмээн үзэж байсан ч одоо Засгийн газрын өргөн барих хуулийн төсөлд нийслэлтэй ойр, дэд бүтэц хөгжсөн газарт  байгуулах нь зүйтэй гэж үзсэн ажээ.

Мөрийтэй тоглоомын төв  байгуулах нь биеэ үнэлэлт  болоод хууль бус наймаа, гэмт хэргийн гаралтыг ихэсгэнэ хэмээн үздэг маш том масс манайд бий боловч өнөөгийн эдийн засгийн хямралыг таван туулах цаашид улсынхаа эдийн засгийг  бэхжүүлэхэд казино  байгуулах явдал зайлшгүй хэрэгтэй гэж өнөөгийн Засгийн газар үзэж байгаа  гэнэ. Зарим хэвлэлд мэдээлснээр “Макаогийн зах зээлд мөрийтэй тоглоомоос олсон орлого 2001 онд 2,3 тэрбум ам доллар байсан бол 2006 онд 7,0 тэрбум ам.доллар болсон. Невадагийн тоглоомын хяналтын зөвлөлийн мэдээгээр ЛасВегас 2006 онд 6,5 тэрбум ам доллар, Атлантик хот мөн онд 5,2 тэрбум ам долларын орлого олсон байна.

Азийн бусад Малайз, Хойд болон Өмнөд Солонгос, Филиппин, Камбож, Австрали, Шинэ Зеланд зэрэг орнуудад казиногийн бизнес хурдтай хөгжиж байна. Мөн Сингапур улсад саяхан казино тоглоомыг хуульчилсан бөгөөд “ЛасВегас Сэндс” компанид казиногийн лицензээ өгч үйл ажиллагааг нь эхлүүлсэн байна. Япон улсад Токио хотын захиргаа судалгаа явуулж Окинава хотын ойролцоо казино байгуулах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрсэн зэргээс нь харвал казиног зөв хууль, зөв аргаар хэрэглэж чадвал Монголын эдийн засгийг тулаад босоод ирэх ч төсөл байж болохоор юм” гэжээ.  Энэ нь  нэлээд хэдэн жилийн  өмнөх статистик  байна. Одоо бол  энэ тоо хэд дахин өссөн гэсэн үг. Түүнчлэн БНХАУ-ын Засгийн газраас авлигатай тэмцэх аян өрнүүлсэн  учир Макао дахь казинод тог­логчид  гадагшаа  гарах болсон гэнэ. Тиймээс хэрэв Монголд зөвхөн гадаадынхан тоглодог хязгаарлагдмал  казино  байгуулсан нөхцөлд зах зээл бэлэн гэж  үзэж буй юм байна. Мөн  казинотой хамт бусад мөрийтэй тоглоомын тухай хууль  ч орж ирж буй тул энэ талын эрх зүйн зохицуулалт сайжирна гэж  төсөл санаачлагчид үзжээ.

Ийнхүү нэлээд хэдэн удаа бүтэлгүйтэж байсан Монголд казино  тоглох тухай хууль Ч.Сайханбилэгийн Засгийн газрын өргөн  барьснаар УИХ-д танил­цуулагдаж энэ намрын, амжихгүй бол ирэх хаврын чуулганаар бат­лаг­дах  нь тодорхой бол­сон байна. Өөр нэг эх сур­валжийн мэдээлснээр бол энэ нь 2007-2008 онд Д.Загджав нарын гишүүдийн өргөн бариад байсан “Морин нуур” төслийнхний лоббины үргэлжлэл гэнэ. Ямар нь ч байсан батлагдахдаа хүрвэл монголчуудад л ашигтай байгаасай гэж харж суух үлдэв бололтой. Монголд казино тоглох мөч ийнхүү ойртож байна.


Зууны мэдээ
Ө.Батхүү

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mgl 2014-12-16 12:56:30
    Kazino harin ch heregtei um bish uu. Teneg maluud ni cazino toglood hamag horongoo aldah ued ni uhaantai humuus ni horongiin hudaldan avch bayajih bololtsoo gar...
    103.10.23.100
    Мэдэгдсэн Хариулах
  • bat 2014-12-16 09:34:53
    yu ni bolohgui gej odoo tsag ni bolson
    203.194.114.137
    Мэдэгдсэн Хариулах
  • hi 2014-12-16 07:12:05
    www.amazon.cn bolon www.taobao.com www.alibaba.com internet delguurees baraa hudaldan avah huseltei humuust zuuchilna. Шинэ жилийн баярыг тохиолдуулан мана...
    61.48.153.156
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2014-12-16 05:31:05
    Дэмий байхаа эсэргүүцэж байна. Казино байгуулахгүйгээр мөнгө олох зөндөө боломж байна. Дандаа муу зүйл рүү зүтгэх юм
    202.126.89.199
    Мэдэгдсэн Хариулах
  • Huuli 2014-12-16 03:13:10
    Za batallaa gj bodii, Yamar ornii irgen ee avchirch haana casino togluulah ve? Mongolchuud l neg negiigee shulna shde
    202.80.5.68
    Мэдэгдсэн Хариулах
  • Үнэн 2014-12-16 02:34:07
    Муу хүмүүсийг устгахгүй бол байнга л улс оронд хохирол учруулж байдаг. Энэ бол Загджав, казино Байгаль гэх мэтийн казино байгуулах гэсэн хор уршигт санаа юм
    122.201.21.41
    Мэдэгдсэн Хариулах
  • Shal hereggui zuil bichjee!!! 2014-12-16 01:37:57
    ENE BOL ULS UNDESTEN MOHOHIIN DOHIO Kasino, bie unelelt, mansuural geed buh muu muuhai zuiliin ih uurhaig demjij bolohgui ! tegeed Ulaanbaatart bol bur bolohgu...
    103.9.91.67
    Мэдэгдсэн Хариулах
  • Ard tumen 2014-12-16 01:17:58
    Mulguu durakuud Mongoloo aldahin tsondon doo. Minii medeh teneguud lav kazinod hojjij baisnig medehgui l yum ba. Erguu Zoljargal, ... ene ter ulsuudin aldaj bai...
    203.91.112.66
    Мэдэгдсэн Хариулах