Урагшлах бус ухарсан 30 жил
Үндсэн хуулийнхаа өдөр ийм зүйл бичиглэж буй нь нэг л тиймхэн  ч “...Хүн хэлэхээс наашгүй” гэдэг шүү дээ.
 
Өдгөөгөөс 30 жилийн тэртээ буюу 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр монголчууд бид шинэ Үндсэн хуулиа баталж, “Мэдэгтүн, Сахигтун” хэмээн заран тунхаглаж байв. Монголчуудын ийнхүү зарлсан тунхагийг дэлхий дахин хоёронтоо сонсож буй нь энэ байсан бөгөөд бид ч бөмбөрцгийн анхааралд орсон.
Уг нь шинэ Үндсэн хуулиараа бид “Улс эх орныхоо тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг улам бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдлээ эрхэмлэн дээдэлж, хүмүүнлэг, ардчилсан нийгмийг цогцлоохыг эрхэм зорилгоо болгоно” хэмээж байв.
 
Гэтэл 30 жилийн дараа бид хүний эрхийг бүдүүлгээр зөрсөн, шударга ёсыг уландаа гишгэлсэн, үндэсний эв нэгдлээ умартсан, ардчилсан нийгмийг цогцлоох бус авслах хэмжээнд хүрчхэж.
 
Тийм ч учраас дэлхий биднийг 30 жил хараачилж байна. Тэр тусмаа сүүлийн үед “Нүүрсний хулгай”-н хэрэгтэй холбоотой албан тушаалтнуудын авлигын хэрэг өдрөөс өдөрт илэрч төрийн албан хаагчийн гэрээс 10 дөхсөн тэрбум төгрөгийг гүйцэтгэх ажиллагаагаар илрүүлж байгаа нь харь гаригийнхны ч анхаарлыг татах нь мэдээж.
 
Энэ 30 жилд улс орон огт хөгжөөгүй гэж хэлбэл алдас болно. Гэхдээ хийсэн бүтээсэн нь их ч хар алтны хулгай хамаг бүхнийг ийнхүү харлуулчихав.
 
Дээрээс нь хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж эцэг хуульдаа зүйлчилснээр эрхээ эдэлж, үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн нэгнийг хорьж цагдаж, шударга нэгнийг харлуулах PR-т гаршсан ийм л хүмүүсээр нийгмийг дүүргэх хандлагатай болж байна.
 
Гэхдээ Монголын ард түмэн улс орноо ийм байдалд хүргээгүй. Энэ бол эрх барж байсан хоёр намын том алдаа. Тэдний Монгол Улсын хөгжлөөс хойш чангааж буйн тодоос тод, том завхрал юм.
 
Хүний амьдралаар бол 30 жил гэдэг хамгийн чухал, хамгийн сайхан, хамгийн сор үе нь. Гэтэл энэ 30 жилийг үнэндээ хөсөр хаяв.
 
Тэгвэл өнөөдөр, Үндсэн хуулийн энэ өдөр тэдний хэрхэн эх орончдын дүрд тоглож, алив сайхан гоё үгээр юу хэлж, уран жиргэхийг нь харъя, сонсоё...
 

ErenNews.mn
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2023-01-16 17:30:36
    Humuusiin oi uhaan oyun yhaan uhamsar 30 jil uharsan.Aimaar buduuleg, uhamsargui,shunal ,hulgai ,hun ami ,huchingiin herguud arhidalt,zavhairal geed hugjsuun.
  • zochin 2023-01-16 01:58:27
    Урагш сайн явсан. Харин зарим зүйлийг гээгдүүлсэн. Яах гэж мөнгө олж байгаагаа сайн ойлгохгүй хэсэг, ажил хийхгүй юу дуртаагаа ярьдаг хэсэг л хэцүү байна даа
  • зочин 2023-01-14 06:12:39
    Дүр эсгэсэн ардчилал нэрээр"бүлэг луйварчид"32жил н-гм-н хөгжл-г ухараалаа өнөөдр-н глобаль ертөнц-н хөгжлөөс,МУ-с уулаасаа 40гаран жил хоцорч явсан хөгжлөөрөө!...
  • Иргэн 2023-01-13 19:35:32
    30 жил урагшаа нэг алхаж,хойшоо 2 алхах шиг боллоо. ЯРЬДАГАА ЯРЬСААР Л 30 ЖИЛ.