Улсын хөгжлийг зөв замд оруулъя гэвэл хувийн хэвшлээ дэмж

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улсын эдийн засгийг богино хугацаанд сууриар нь тэлж, улс орноо эрчимтэй хөгжлийн замд оруулах “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг жилийн өмнө УИХ-д танилцуулан баталсан. “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх үндсэн зарчим нь иргэн, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдын идэвхтэй оролцоонд тулгуурласан эдийн засгийн шинэ бүтэц бий болгох юм. Үндсэндээ төр засуулын үүрэг гүйцэтгэж, иргэн, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид дэлхийн дэвжээнд барилдахад бүх талын дэмжлэг үзүүлэх болно хэмээн сүржин мэдэгдэл хийсэн.

Ерөнхий сайдын дээрх мэдэгдлийг иргэн,хувийн хэвшил,хөрөнгө оруулагчид талархалтайгаар хүлээж авсан. Улстөрийн аль ч хүчин, ямар ч улстөрч төрийн эрх барьсан бай хувийн хэвшил,татвар төлөгчид, ялангуяа улсын эдийн засгийг нуруундаа үүрч яваа томоохон татвар төлөгч, дотоодын хөрөнгө оруулагчдаар оролддоггүй байх нь л хамгийн чухал юм.

Гэвч бодит байдал дээр ярьснаасаа эсрэгээр ажиллаж байгаагийн нэг жишээ нь Хөтөл цемент шохойн үйлдвэр юм. Засгийн газрын 2022 оны 03 сарын 23-ны өдрийн ээлжит хуралдаанаар  "Хөтөлийн цемент шохой” ХК-ийг хувьчилсан 2015 оны шийдвэрийг хүчингүй болгон гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Л.Наранбаатарыг томилсон байдаг.

Уг үйлдвэрийг 2015 онд хувьчилан авахад нойтон аргын үйлдвэртэй байсан ба уг үйлдвэр нь ажилладаггүй, цаашид ажиллуулах ч боломжгүй хоцрогдсон технологи байсан тул концессийн гэрээгээр үүрэг хүлээн авсан хувийн хэвшил нь зээл аван, хуурай аргын үйлдвэрийг шинээр бүтээн байгуулж, авто болоод төмөр зам, эрчим хүчний дэд станцыг барьж байгуулан үйлдвэрийн ажиллагааг хэвийн явуулах бүх нөхцлийг бүрдүүлсэн байдаг. Ингээд үйлдвэрлэлийн ажиллагаа эхлэхтэй зэрэгцэн ТӨР буцааж аван Наранбаатар гэх хүнийг захирлаар нь томилсон. Тэрээр үйлдвэр анх удаа ашигтай ажиллалаа гэсэн мэдэгдлийг хийж байгаа ч энэ бүх бүтээн байгуулалтыг бүтээн босгоход авч ашигласан зээлийг нь төлөхгүй хэмээн мэдэгдэж буй нь бодит байдалд нийцэхгүй увайгүй явдал юм. 

Наранбаатар нь ажилд томилогдсон цагаасаа “өр төллөө, шуудайтай боллоо, цалингаа тавилаа” хэмээн попорч байснаас бусдаар үйлдвэр нь ямар нөхцөл байдалд байгаа талаар гарч ирээд нэг ч үг цухуйлгаж байсангүй. Өнгөрсөн намар Дарханы замын бүтээн байгуулалтын ажилд Хөтөлийн “Цемент шохой” ХК цемент нийлүүлэх үүрэг хүлээсэн ч нийлүүлэлтээ хийж чадахгүй томоохон асуудал үүсч байсан. Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн шохой агуулах ангорын дээвэрт маш том онгорхой үүссэнийг засахгүй удаж байгаа нь шинэ удирдлага нь үйлдвэрийн нөхцөл байдалтайгаа танилцдаггүй, ажилдаа сэтгэд гаргадаггүй нь харагдаж байна. Эх сурвалжуудын мэдээллээр “Тус үйлдвэрийн үйл ажиллагаа яг ч зогсчихоогүй,дөнгөн данган ажиллаж байгаа. Ингэж ажиллаж байгаагаа засвар үйлчилгээний ажил хийж байгаа” хэмээн ажилчдадаа тайлбарлан өдөр хоногийг аргацааж байгаа аж.

Төр хамгийн муу менежер гэдгийг нотлох мэт хувийн хэвшилд байхдаа хэвийн ажиллаж байсан Хөтөлийн цемент шохойн үйлдвэр төрийн мэдэлд очоод ийнхүү үйл ажиллагаа нь доголдсон уу гэдэг нь эргэлзээ дагуулж байна. Нөгөө талаас захирлых нь хэлж ярьж байгаа шиг үйл ажиллагаа хэвийн явагдаад ашигтай ажиллаж байгаа бол зээлээ төлөх нь зүй ёсны хэрэг бизээ.
 
 
www.olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.