С.Чинзориг сайд аа, ХӨСҮТ-ийн Ц.Билэгтсайханд хариуцлага тооц

 Монгол Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт аюулын түвшинд хүрчихлээ. Зөв зохион байгуулалт, менежмент хийж чадаагүй ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхандаа хариуцлага тооц, С.Чинзориг сайд аа.

Хэдхэн хоногийн өмнө ХӨСҮТ-ийн Тандалт судалгаа эрхэлсэн дэд захирал Ж.Байгалмаа мэдэгдсэн. Тэр “2023 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт алаг цоог буюу "Улбар шар" түвшинд хүрсэн байна. Уг өвчин сүүлийн гурван долоо хоногт нэмэгдэж байна. Яаралтай тусламжийн тасагт үйлчлүүлж байгаа хүүхдүүдийн 72 хувь, хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 85 хувь, сэхээнд байгаа хүүхдүүдийн 76 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай байна. Томуу, томуу төст өвчний үед хэрэглэх 619 орыг нэмэлтээр дэлгэсэн. Үүнээс 407 нь Улаанбаатарт, 212 нь орон нутагт байна.” гэж ярьсан.

Гэтэл ХӨСҮТ 2022 оны зөвхөн 11, 12 дугаар сард л гэхэд томуугаас урьдчилан сэргийлэх зорилгоор бараг 200 сая төгрөг үрчхээд байна. Тус төвийн шилэн данснаас харахад томуугаас урьдчилан сэргийлэх тандалт, сургалтуудыг нийслэл болоод орон нутагт олон удаа хийж, цахим орчинд ч сэрэмжлүүлжээ.


Харамсалтай нь түүнийх нь үр дүн алга.

Ц.Билэгтсайхан ХӨСҮТ-ийн захирлын хувьд халдварт өвчний тархалт, дэгдэлтийн үед чухам ямар ажил хийж, зөв менежментээр ажилласныг хамт олон хийгээд олон нийтээс асуугаад үзээрэй.

Өнөөдөр аль ч эмнэлэгт очсон ханиад, томуугийн халдвараар өвчилсөн хүүхэд, насанд хүрэгчдийн тоо нэмэгдэж, ачааллаа дийлэхээ больчихсон. Хонгилд нь газраар зулчихсан сахиуртай хүүхдүүд эмч нарын гарыг хараад хэвтэж байна. Мань дарга 2021 оны есдүгээр сард буюу ковид-19-ийн халдвар буурсан үед ХӨСҮТ-ийн захирлаар томилогдсон. Гэтэл ядаж л томуугийн халдвар дэгдэхэд авч хэрэгжүүлж, ард нийтийн эрүүл мэндийг сахин хамгаалж чадахгүй сууж байна. Угаас ХӨСҮТ гэлтгүй аль анхан шатны өрхийн эмнэлгүүд өвлийн цагт улирлын томуу, хаврын цагт гэдэсний халдварт өвчний дэгдэлт болдог гэдгийг мэддэг, бэлтгэлээ хангадаг. Гэтэл бэлтгэл хангахын оронд баахан сургалт, сурталчилгааны ажил хийх нэрээр мөнгө зарцуулаад тусыг эс олсон нь өвчтөнүүдийн тоо хангалттай харуулна шүү.
 

ErenNews.mn
С.Цээл


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • эмч 2023-01-12 06:06:23
    ЭМДЕГ-ын асуудлаа цэгцлэх нь чухал. Эмнэлгүүдийн санхүүжилт өгөхгүй хасаад байгааг зас. Мэргэжлийн хяналтын байцаагчдаар дүүрсэн газар, байцаагчид тэнд хэрэггүй...
  • zochin 2023-01-12 04:31:17
    Утаанаас болоод байгаан биш үү
  • Зочин 2023-01-12 04:10:27
    ХӨСҮТ-ийн хөөрхий эмч , мэргэжилтнүүд яах юм ? Чадлынхаа хирээр , нойр хоолгүй ажиллаж байгаа! Амныхаа зоргоор хуцаж болохгүй ээ Чаддаг юм бол өөрөө очоод хий...
  • зочин 2023-01-12 03:47:50
    Ажлын байрны сургалт маш их чухал ач холбогдолтой. Эмч, эмнэлгийн мэргэжилтэнд мэдээлэл өгч цаашид авах арга хэмжээгээ төлөвлөж боловсруулж ажиллана шүү дээ.
  • Зочин 2023-01-12 03:29:44
    Эмч, мэргэжилтнүүддээ хүрч, ажлын байран дээр нь очиж сургаж байж л амжилт гарна шүү дээ. Ямарч атаархуу юм. Бага шиг самраарай...
  • zochin 2023-01-12 02:42:30
    Duraaraa humuus shuu. Surgalt hiihguigeer yaaj humuustee bolovsrol olgoj uvchnuus uridchilan sergiilekh ve? Gants ajillaj bgaa gazriig samrahgui baival deer bna...