Азийн цагаан дагиныг авслагсдаас хариуцлага нэхье
Утаа жолоо цулбуургүй болж байгааг нийслэлчүүд бараг л харж, амталж байна. Ялангуяа энэ өвөл өмнөх жилүүдийнхээс илүү их утаатай байна гэдгийг хаа хаанаа хэлж байгаа бол гадаадын зарим нэг жуулчид “Улаанбаатар хот “Үхлийн хөндий” гээч болчихоод байна” гэсэн нь хөндлөнгийн хүний дүгнэлт, тохуурхал байлаа.
 
Цахим орчинд ч иргэд утаатай холбоотой бухимдлаа илэрхийлсээр байгаа ч энэ дундаас онцлох нь “Хятадаас оруулж ирсэн нүүрсээр шахмал түлш хийж, хүний биед хортой эсэхийг туршиж байна” гэх пост байлаа. Энэхүү мэдээллийн мөрөөр бид холбогдох байгууллагаас тодруулахад нөгөө л жижүүрийн хариулт, лабораторийн дүгнэлтээ ярьж “Нийслэлд агаарын бохирдол байхгүй, байсан ч энэ нь цаг агаар, газарзүйн байрлал болоод хүн амын даац хэтэрсэнтэй холбоотой” гэж буй үнэн хөгийн тайлбар байв.
 
Монгол улс газарзүнй байрлалын хувьд хаашаа  ч хазайгаагүй байдаг газраа л байж байгаа гэдгийг ийм тайлбар хэлсэн нөхдийн бүр чихэн дээр нь орилж хэлмээр...
 
Үнэндээ бол нийслэлчүүд сайжруулсан шахмал түлшийг хэрэглээд хэвшчихсэн. Ийм байхад өнөөдөр Улаанбаатар “Утаат үхлийн хөндий” боллоо гэж гадна дотногүй ярьж байгаа нь “Утаагүй Улаанбаатар” болох нэг алхам нь бүтэлгүйтсэнийг хэлж буй хэрэг.
 
Товчхондоо бол жил бүр агаарын бохирдлыг бууруулахад зориулж тодорхой тооны төсөв баталдаг ч үр дүнд хүрэх нь битгий хэл арагш ухарч байгаа учраас ард иргэд бухимдаж байна.
 
Уг нь улстөрчид хийгээд эрх баригчдад нийслэлийн гэр хороолллыг орон сууцжуулж, агаар болон хөрсний бохирдлыг давхар шийдэх боломж бий ч дөмөгхөн шиг ажил хийж зангарагтайхан шиг хөдөлчих аавын хүү, ээжийн охин үнэндээ алга. Тиймээс л утаа, угаартаа хордсоор дэлхийн хэмжээнд тэргүүлж эхэллээ.

ErenNews.mn
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Irgen 2023-01-11 11:03:41
    Азийн цагаан дагиныг зөвхөн энэ өвөл ийм болгоогүй. 32 жилд ийм болов. Одоо зөвхөн гэр хорооллоос л салах ГАНЦ ЗАМ бий!
  • ЗОЧИН 2023-01-11 10:46:30
    Гэр хорооллоос салаагүй цагт утаанаас салахгүй. Ямар ЗГ, ямар БОЯ байгаад юу ч хийж чадахгүй. Гэр хорооллыг Нийслэлээс 70-100 км холдуулах ёстой!
  • Эмгэнэл  2023-01-11 10:13:00
    УБ үхлийн хөндий болж ,ажлаа хийж чадахгүй болсон төрөөс химийн зэвсгээс хамгаалах маск ард түмэнд өгмөөр юм
  • зочин 2023-01-11 01:24:42
    бүх хавдарын эмчилгээг улс даах хэрэгтэй 1.ийм агаараар амьсгалж байна 2,хүнсний аюулгүй байдал алдагдсан /бүх хүнс хужаа/