Идэр есийн хүйтэнд, эмнэлгийн гадаа жирэмсэн эх машин дотор төрснөөс үүдэн иргэд, эмч сувилагч, эмнэлгийн ажилтан гэх зэргээр нийгэм талцаж нэг хэсэг маргасан. Тэгсхийгээд чимээ анирласан ч үүнийг мартаж үл болох асуудал.
Яагаад гэвэл эрүүл мэндийн байгууллагынхан муу учраас эмэгтэй машиндаа төрчихсөн хэрэг огт биш. Харин энэ салбарыг цахимжуулж байна гэж ЖОНУУРУУЛСАН учраас өнөөх л бичиг цаас, хаягийн бүртгэл энэ тэр гэж нааш цааш нь гүйлгэсээр ийм нөхцөл байдалд хүрсэн.
Товчхондоо бол Эрүүл мэндийн салбарт өөр хоорндоо мэдээлэл солилцдоггүй 37 өөр программ ашиглаж байгаа учраас энэ салбарын ажил урагшлахгүй байна гэж харагдаж буй юм.
Гэтэл Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал “Цахим эрүүл мэнд” төсөл хэрэгжиж байсан ч аудитын дүгнэлтээр хангалтгүй хэрэгжсэн гэсэн учраас төсөл зогссон. Төсөл хэрэгжилт үр дүнгүй байсан учраас өнөөдрийн нөхцөл байдал үүссэн. Эрүүл мэндийн салбарыг хэрхэн цахимжуулах вэ гэдэг нь мэдээж чухал асуудал. ЭМЯ-тай манай салбар яамны зүгээс хамтран ажиллаж, шийдлүүдээ боловсруулсан байгаа...” гэхээс өөр үггү когсож байна.
Тэгвэл 9 сая ам.долларын төсөл хэрэгжсэн ч “Сахил хүртээд шал дордо” гэгч болчихоод байгаа нь анхаарал татах асуудал мөнөөс мөн. Бас дээр өгүүлсэнчлэн 37 өөр программыг энэ салбарт ашигладаг гэхээр үнэндээ Санхүүжүүлж байгаа газар буюу Дэлхийн банкныхан хөмсөг зангидахаас ч яах билээ. Гурван удаас хүсэлт гаргаад ч тэд хариу өгөхгүй байгаа нь үүнтэй холбоотой гэх мэдээлэл ч бий.
Учир иймд Н.Учрал сайд та хурдтай, бас оновчтой ажиллана байгаа.

ErenNews.mn
С.Цээл
С.Цээл