Хэргээ тусгаарлуулсан Я.Сод-Эрдэнэ, Г.Дөлгөөн хоёртой бусад нь барьцаж байна

Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон 80 хүнд НПГ-аас 2022 оны сүүлчийн өдрүүдээр яллах дүгнэлтийг танилцуулжээ. Хүн тус бүрийнх 1000 давсан хуудастай яллах дүгнэлт болсон учраас цахимаар илгээж танилцуулсан байгаа юм. Яг одоо уг хэрэгт харьяалалт тогтоож, шүүхэд шилжүүлэх ажиллагаа явагдаж байгаа гэх мэдээлэл байна. 


Уг нь 83 хүний асуудал яригдаж байсан ч замын дундаас гурав нь сугараад үлдчихжээ. Тодруулбал, 2016-2021 оныг хүртэл Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Хяналт шалгалт, тамгын газрын захирлаар ажилласан Я.Сод-Эрдэнэ, 2016-2018 онд Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан Г.Дөлгөөн, Хөгжлийн банкны хэлтсийн дарга асан Д.Ринчиндорж нарын хэргийг мөрдөх байгууллага, эсвэл прокурорын аль нэг дээр тусгаарлаад үлдээчихсэн байна. 


Уг нь АТГ-аас Я.Сод-Эрдэнийг “Бэрэн групп”, “Инжир”, “Баруун баян транс” компаниудын зээлтэй,  Г.Дөлгөөнийг “Пирамид орд”, “Монгол мах экспо”, “Монгол эм импекс концерн”, “Инжир”, Ганхүдэр орд”, “Болор шүр”, “Газ импорт”, “Бэрэн”, “Баруун баян транс” зэрэг компаниудын зээлтэй,   Д.Ринчиндоржийг “Газ импорт”, “Ганхүдэр орд”, “Инжир”, “Пирамид орд”, “Монгол мах  экспо”, “Монгол эм импекс концерн” компаниудын зээлтэй холбогдуулж тус бүр Эрүүгийн хуулийн 22.1.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж , яллагдагчаар татаад байсан юм. 


Тэгвэл эдгээр гурван хүнийг, тэр дундаа Я.Сод-Эрдэнэ, Г.Дөлгөөн хоёрыг хэргээ тусгаарлуулаад үлдчихсэнд хамт шалгагдаж байсан Хөгжлийн банкны экс захирлууд, ТУЗ-ийн гишүүд ихэд дургүй байна. “...Яагаад, ямар шалтгаанаар яллагдагчаар татагдалгүй үлдчихэв ээ”, “...Ингэж үлдээд хэрэг нь замхрах уу” гэсэн олон асуултыг өөр хоорондоо тавьцгааж байна. Гэвч одоогоор үүнийгээ ил хэлэх зүрхлэхгүй байгаа гэнэ. Тэд “...Энэ хоёр хүн улс төрийн том артай. Д.Ринчиндорж ч яахав, Г.Дөлгөөний доор ажилладаг байсан юм. Эдний хэрэг энэ хэвээрээ сураг алдарвал олон нийтэд хандана” гэж байна. Товчхондоо, хэргээ тусгаарлуулсан Я.Сод-Эрдэнэ, Г.Дөлгөөн хоёртой Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон бусад хүн барьцаж байна шүү, мөрдөгчид өө, прокурорууд аа?!


Дашрамд, Хөгжлийн банкны хэргийг шалгаж эхлэхээс сэжигтэн, яллагдагчаар тооцогдоод байсан 10-аад хүнд холбогдох хэргийн хэрэгсэхгүй болгоод байжээ. Гэтэл уг хэрэг өндрөө авч, олон нийтийн анхааралд орсны дараа буцааж сэргээсэн байгаа юм. Гэтэл нөгөөдүүл нь "...Хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээлээ" гэсэн гомдлыг гаргаж, тэр нь одоо УЕПГ-т хянагдаж байгаа гэсэн мэдээлэл байна. Тэгэхээр Хөгжлийн банкны хэргээр шүүхэд очих хүний тоо нэмэгдэх магадлалтай гэсэн үг.
 

"Зууны мэдээ" сонин
Б.Дамдин-Очир
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2023-01-10 06:18:51
    Я.Содэрдэнэ ЕТГ-ын дарга Я.Содбаатарын ах билүү Улстөрчдийн хамаарал бүхий этгээд сугарч үлдэж байгааг хууль хяналтын байгууллага анхаарна уу. Хууль хүн бүрт
  • ХУУЛЬЧ  2023-01-10 04:05:24
    МОНГОЛЫН ГАЙХАМШИГ ,Буянаараа болог ,Тэгээд бид монголчууд намагынхан шүү дээ ,,Тэнгэрийнхэн тэнгэртэй байг ,,ҮҮНИЙГ,ТЭНЭГҮҮДИЙН ОРОНД ТЭНЭГТЭЖ АМЬДРАХ ГЭНЭ.
  • kkkk 2023-01-10 02:50:56
    ял завшиж СУГАРЧ үлдэнэээ
  • Зочин 2023-01-10 01:00:55
    Ял завшуулж , ар өврийн хаалга хэрэглэж болохгүйээ! Хариуцлагыг адилхан хүлээлгэх хэрэгтэй ! Бусад нь адилхан л тэмцэх хэрэгтэй. ТЭМЦ !