МАН-ын бүлэг хуралдаж, гурван асуудал хэлэлцлээ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.12.09/ хуралдаж, гурван асуудал хэлэлцлээ.

1. МАН-ын бүлгийн дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцсэн. Бүлгийн дэд даргаар ажиллаж байсан Ж.Сүхбаатар, Х.Булгантуяа нарыг Засгийн газрын гишүүнээр томилосон учраас чөлөөлж, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ж.Батжаргал нарыг бүлгийн дэд даргаар сонголоо

2. Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар УИХ-ын дэд даргаар томилогдсон. Иймд УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг байнгын хорооны даргад нэр дэвшүүллээ

3. Оффтейк гэрээгээр байгуулсан Зүүнбаян, Гашуунсухайт, Богдхан төмөр замуудын ажлын явц, санхүүжилт, үр дүн, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцэж, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод гурван чиглэл өгөв

- Тавантолгой-Зүүнбаян төмөр замын үйл ажиллагаанд олон улсын аудит оруулах

- Төмөр замуудын холболтуудыг шуурхай дуусгах

- Богдхан төмөр замын үнэ өндөр байгаа учраас үйл ажиллагааг түр зогсоож, үнэ бууруулах чиглэл өглөө

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.