Эрүүл мэндийн шинэ сайд С.Чинзориг та төрд данстай ч хувьдаа ашигтай ажилладаг эмч, эмнэлгийн дарга нарыг ил болгож, тэднийг аль нэг байгууллагатаа л хүчин зүтгэдэг болгож өгнө үү. Эс бөгөөс улсын эмнэлгүүдийн эмчилгаа, үйлчилгээ явахаа байж, эмнэлгийн дарга нар нь үйлчлүүлэгчдээ хувийнхаа эмнэлэг, эмийн сан руу зуучилж, бүр зарим нь эмнэлгийн эмчилгээгээ өөрсдийн эм ханган нийлүүлэх газраасаа авдаг болсоор удлаа.
Нэгэн үе эмнэлгийн дарга, удирдлагууд байгууллагынхаа газрыг зарж хөлждөг байсан бол өдгөө өвчтөнүүдийнхээ шаналлаар хөрөнгөждөг болсон.
Өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн салбарт бугшсан төрд данстай ажиллаж байгаа ч хувийн хэвшилд бикнесээ эхлүүлсэн олон хүнийг хуулийн байгууллагаас шалгаж, асуудлыг шийдвэрлэсэн.
Гэвч өнөөдөр ч дээрх асуудал далд хэлбэрт орчихсон үргэлжилсээр байгаа. Ямар сайндаа л мэргэжлийн хяналтынхан “Гуравдугаар шатлалын эмнэлэгт ажиллаж буй дадлага, туршлагатай мэргэжлийн эмч нар улс болон хувийн эмнэлгүүдэд давхар ажиллах нь түгээмэл байгаагаас тусламж, үйлчилгээний чанар болон ёс зүйн зөрчлүүд гарахад нөлөөлж байна. Улмаар улсын эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, хүн хүч, эм, ороох боох материал зэрэг эмнэлгийн хэрэгслийг ашиглан, улсын төсвийн мөнгийг хувьдаа завших асуудал даамжрах болсон” гэдгийг хэлж байх вэ дээ.
Уг нь улсын эмнэлгийн эмч нар хувьдаа эмнэлэгтэй, мөн өөр эмэнэлэгт ажиллах нь хуулиар хориотой. Гэвч тодорхой заалтад үндэслэн давхар хөдөлмөр эрхлэхийг зөвшөөрчихсөн байдаг. Тиймээс улсын эмэнэлгт цаг нөхцөөж, хувийнхдаа хоёргүй сэтгэлээр ажилладаг эмч цөөнгүй. Эс бөгөөс зарим нь эм ханган нийлүүлэх байгууллагатай түүнээсээ эмнэлгийнхээ шаардлагатай эм тариаг авах, өөрийнхөө эмийн сангаас эм, тариагаа авахыг өвчтөндөө санал болгох зэрэг асуудал гарсаар байгааг дуулгая.
ErenNews.mn
С.Цээл