.jpeg)
Сүүлийн үед угаар огцом нэмэгдэж орой, өглөөд урдахаа ч харахад бэрх болоод байгаа. Мэргэжлийн байгууллагууд ч ард иргэдийг угаарын хийн хордлогоос сэргийлж шүүлтүүртэй маск зүүхийг уриалж анхааруулаад эхлэв.
Саяхан болтол “Утаа бага байгаа. Хүйтний улирал эхлэхэд утаа ихэсдэг. Аажимдаа зүгээр болдог” гэх зэргээр олны тархийг угаасан мэдээлэл цацаж, мэргэжлийн байгууллагууд ч гэсэн амаа үзүүлсэн мэт дуугүй байсан. Тэгвэл өдгөө ийнхүү анхааруулж эхэлсэн нь утаа, угаар их байгааг, бас түлшний чанар муу байгааг нотолж буй юм.
Угаартах хүний биед маш муугаар нөлөөлдөг бөгөөд угаартсан хүний тархины эд эс амархан гэмтдэгг бөгөөд органик нэгдлийн дутуу шаталтаас үүсдэг угаарын хийгээр хүн амьсгалснаар цусны улаан эсийн тоо цөөрч улмаар эд эрхтнүүд хүчилтөрөгчийн дутагдалд орж үхэхэд хүргэдэг байна.
Угаарын хий нь хүчилтөрөгчийн дутагдалтай орчинд үүсдэг бөгөөд битүү орчинд хүн, амьтан унаартдаг гэсэн үг.
Бид угаараас сэргийлэхийн тулд шатаж эхлэх мөн дуусах үед маш болгоомжтой байх хэрэгтэй. Тодруулбал угаарын хий нүүрс болон түлш шатаж эхлэх үед шаталт явагдаж дуусаад гал бөхөх үед хамгийн ихээр ялгардаг байна.
Угаарын хийн хордлогын шинж тэмдэг нь
ErenNews.mn
С.Цээл

- Толгой өвдөх
- Ханиалгах
- Чих шуугих
- Нүүр ягаан, хөхөлбөр туяатай болох
- Огиулж бөөлжих
- Гуйвж, дайвах
- Ухаан балартаж унах зэргээр иэрдэг байна.
ErenNews.mn
С.Цээл