Н.Тавинбэх: Сайжруулсан шахмал түлш стандартад нийцэж байгаа

Өвөл бүр утааны асуудал яригддаг. Тэгвэл сүүлийн жилүүдэд шахмал түлш хэрэглэн утааг тодорхой хэмжээнд бууруулсан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын 62 тогтоолыг баталсан. Үүнд “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ТЭЦ-II, ТЭЦ-III, ТЭЦ-IV дулааны цахилгаан станц, Амгалан, Сэлбэ, Налайх дулааны станцаас бусад Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй, Налайх дүүрэгт дулаан, эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг 2022 оны зургадугаар сарын  15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосугай” гэсэн байдаг. 


Гэвч Улаанбаатар хотын агаарын бохирдол сүүлийн хоёр хоногт их байгаа талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан сайжруулах шахмал түлшний чанарын асуудлаар Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх мэдээлэл өгөв. Тэрбээр "Үйлдвэрлэж байгаа сайжруулсан шахмал түлшийг долоо хоног бүр нэгээс доошгүй удаа гурван лабораторид холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтарч шинжилж байна. Өнөөдрийн байдлаар бидний үйлдвэрлэж буй сайжруулсан шахмал түлш Монгол Улсын стандартыг тэр дундаа шинэчлэн баталсан шаардлагыг хангаж байгаа. 


Улаанбаатар хотод байрладаг том хүчин чадалтай дулааны цахилгаан станцуудын яндангаас гарч байгаа утааны асуудал бий. Технологийн шинэчлэл хийж, бүх станц дээр байнгын ажиллагаатай утааны хэмжилт хийдэг төхөөрөмжийг байршуулсан. Энэхүү төхөөрөмжийн хэмжилтийн дүнг хянаж байгаа. Шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэмжилтийг зөөврийн төхөөрөмжөөр албажуулж хэмждэг. Сайжруулсан шахмал түлш болон станцуудын яндангаас ялгарч байгаа утаа өмнөх жилүүдээс илүүтэйгээр Улаанбаатар хотын агаарын бохирдолд нөлөөлсөн зүйлгүй гэдгийг баттай хэлье" гэсэн юм.  


Хэдхэн хоногийн өмнө “Тавантолгой түлш” ХХК, НАОБТГ-тай хамтран “Сайжруулсан шахмал түлшийг сайжруулах арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Энэ үеэр эрдэмтэн судлаачид сайжруулсан шахмал түлшний түүхий эдийг илүү чанартай, сайн нүүрсээр хийх ёстойг хэлж байв. Мөн сайн түлш хэрэглэхээс гадна сайн зуухыг нийт иргэдийн хэрэглээнд нэвтрүүлэх нь хамгийн зөв шийдвэр гэдгийг хэлж байсан юм. Мөн сайжруулсан шахмал түлш нь агаарын бохирдлыг бууруулахад үр нөлөөгөө өгсөн бөгөөд шаталтаас үүсэх тоосонцорууд буурсан. Хүхрийн агууламжийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга замууд тодорхой хэмжээнд үр дүнгээ өгчсөн гэж дүгнэсэн юм. Хамгийн сүүлийн статистик мэдээллээр нийслэлд 91 мянган өрх шахмал түлш хэрэглэж амьдардаг юм. 

 

"Зууны мэдээ" сонин
Б.Жавхлан
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2023-01-22 10:11:11
    Арьсаа хамгаалахаар, ажлаа хий! Чи утааг мэдрэхгүй болсон юм уу? Урьднаас үнс , утаа 2 ихсээд бна....
  • З 2023-01-07 14:50:55
    Жаран бэхээ шааа шааа бас дахин шаааааа
  • Zochin 2023-01-07 07:02:15
    ЭХучний сайдаар ийм мал ажиллаж бсан гэхээр сонин шуу яаж шоудаж яваад сайд болдог бна даа нэг монтер л хийж явсан нохор хэл ус чбайхгуй амьтан бна лээ шуу дээ ...
  • ЗОЧИН 2023-01-07 02:56:22
    ЗАЙЛААРАЙ 50БЭХЭЭ? ЗҮГЭЭР ОРОЙ 7 ЦАГ ӨНГӨРӨӨГӨӨД БАЯНХОШУУ РУУ ЯВААД ҮЗ ? ЗАМАА ОЛОХ НУУ ЯАХ НУУ? ТА НАРЫН АМЬДАРДАГ ЗАЙСАН ХАВИАР Ч УТАА ОЧСОН Л БАЙГАА
  • Эргэлзээ 2023-01-06 04:27:29
    худалч хүүр вээ чи хаана амьдраад бнаа
  • Бадам 2023-01-06 04:20:08
    Урьд нь утаагүй болчихсон байсан шүү дээ хэрэвээ стандартад нийцэж бай гаа юм бол яагаад утаа их байна вэ тайлбар чинь буруу байна ажлаа хийгээ чээ