Андрей Руденко: Монголчууд өрнөдийн тавьсан урхинаас бултах хангалттай ухаалаг гэдэгт итгэж байна
ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Андрей Руденко өнгөрсөн мягмар гарагт өгсөн мэдээлэлдээ “барууныхан Монгол, Оросын нөхөрлөл, хамтын ажиллагааг эвдэхээр оролдож байна.  Гэхдээ бидний түнш Монгол Улс өрсөлдөгчийн тавьсан урхинаас бултах хангалттай ухаалаг гэдэгт итгэж байна” гэж хэлжээ.
 
Мөн тэрбээр хоёр улс 2022 оны эхээр халдвар хамгаалалтын дэглэмээ цуцалсны дараа Орос-Монголын улстөрийн харилцаа холбоо тэр дундаа өндөр дээд түвшний яриа хэлэлцээр эрчимжиж байна гэдгийг онцолсон байна. Түүнчлэн хоёр улс цаашид цэргийн болон цэрэг-техникийн салбарт нягт хамтран ажиллана гэжээ.
 
Мөн тэрбээр Орос-Монголын аюулгүй байдлын салбар дахь агентлаг хоорондын уялдаа холбоог тогтмол нэмэгдүүлсэн талаар онцлон тэмдэглэв. Ингэхдээ Монголын баруун хэсэгт Сэлэнгэ аймагт хоёр улсын хамтарсан цэргийн сургуулилт 2022 оны 8 дугаар сарын 1-10-ны хооронд болсон. Мөн “Восток -2022” цэргийн сургуулилтад Монгол Улс жил бүр тогтмол оролцдог зэргийг дурджээ.
 
Үүгээр зогсохгүй дэд сайд “Хилийн болон бүс нутаг хоорондын хамтын ажиллагаа, боловсрол, хүмүүнлэгийн харилцаа цэцэглэн хөгжиж байгааг онцлоод хоёр орон тээврийн харилцаагаа үе шаттайгаар сэргээж байна” гэж хэлжээ.
 
ErenNews.mn
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ganaa 2023-01-08 19:03:58
    BAS BIDNII DUND YAS HAYAAD ARHICHIN OROS CHIN . OROSIIN KOLONI BOLOOD 100 JIL BOLLOO: UUD NAR UZSENGUI UNGURSUN . ODOO BID NII MONGOLCHUUD DELHIITEIGEE TSUG
  • Баяр 2023-01-06 14:17:33
    Эгийн голын усан цахилгаан станцыг бариулахгүй байгаагаас харахад найрамдалт орон яав ч биш.
  • Зочин 2023-01-06 02:01:49
    Орос байгаагүй бол өдийд Хятадын боол босгоны алчуур хийгээд явж байх байлаа даа. 70 жил болоход газар нутгийг минь ухсангүй, хүн ард нь амар амгалан ажил төрөл...
  • Иргэн 2023-01-06 01:55:37
    Бид ах нар гэж их хөөрцөглөдөг. Социалист бсан орнууд хамтрач хөгждөг блаа. Биднийгээ мөнч их гадуурхсан даа. Одоо бол цаг өөр болж бгаа шүү.
  • Gerel 2023-01-05 21:27:42
    Za hutsaa huts. Ta naraar zaalgahgui. Naad Sogtuu sloloitoi Pu gee zaluluulaach