Согтуу жолоочийг 10 саяар торгох ч багадна
Оны эхний өдрөөс хэрэгжиж эхэлсэн хуулиудаас хамгийн их шүүмжлэл дагуулсан нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт. Харин хамгийн их сайшаагдаж байгаа нь Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгад оруулсан заалтууд. Гэхдээ тэдгээрээс “Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардахыг хориглосон заалт олны талархал хүлээсэн.
 
Яагаад гэвэл бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардаж, согтоосны улмаас учирсан хохирлыг архиар шахсан нөхөр хариуцна...
 
Манай улсад архины үйлдвэрлэл ихсэхийн хэрээр архины хэрэглээ ч зах замбараагаа алдаж, сүүлийн 20 орчим жил архины хэрэглээгээрээ дэлхийд хамгийн өндөр түвшинд буй орнуудтай бараг л зуузай холбосон.
 
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр 1 хүнд 8.2 литр архи ногдож байгаа нь дэлхийн дунджаас өндөр үзүүлэлт бөгөөд архидалтаас үүдэлтэй зуурдын нас баралт дэлхийн түвшнээс 2 дахин их байгаа. Эл мэдээлэл нь өөрөө төр засгийн зүгээс архидалттай хатуу тэмцэх шаардлага нэн чухлыг харуулж буй юм.
 
Хэдийгээр оны эхнээс хэрэгжиж эхэлсэн хууль олны сэтгэлд нийцэж буй ч илүү чангаруулж байж. Үүнийг цахим орчин дахь “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 10 сая төгрөгөөр торгох, эсвэл 2 жил албадан ажил хийлгэнэ” гэх мэдээллээс харж болохоор байгаа юм.
 
Энэ мэдээлэл ташаа мэдээлэл гэж албаны эх сурвалжууд тайлбарласан ч олны зүгээс ийм зүйл заалт байхыг чухалчилж байгаа юм.
 
Товчхондоо бол архи уусан хүний балаг ямар байдгийг бид бултаараа “Ч.Маралмаагийн хэрэг”-ээс харцгаасан, бас дүгнэсэн. Тиймээс согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодвол торгож, эрхийг нь хасаад өнгөрөх бус “санаатай үйлдвэл” гэж үзэж 10 сая байтугайгаар торгож, албадан ажил ч хийлгэе.

 
ErenNews.mn
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2023-02-23 04:26:27
    10сая багадана,жолооны эрхийг нь хассан t-р автомашиныг нь журамлаж жинхэнэ утгаар нь эхнэр хүүхдийн нь эрүүний шөлөнд эрх хасуулсан t-р шаналага! Тэр цагт архи...
  • zochin 2023-01-07 21:08:38
    Harin ch baga shiitgel bna.Hasaar ni jolooduulahgui baih heregtei