“Пермакризис” буюу 365 хоногт дэлхий хэрхэн эргэв

Шинэ оны босгон дээр Украины гүн ухаанч Андрей Баумейстер улиран одож буй 2022 онд дэлхий хэрхэн эргэж, ямар үйл явдал өрнөсөн болон ирэх 2023 оны талаар сонирхолтой таамаглал дэвшүүлжээ. Түүний яриаг  орчуулан хүргэж байна. 

-Уламжлалт ёсоороо би энэ оныг дүгнэж, гол үйл явдал, гол үгс, гол хүний тухай. Мөн ирэх жилийн хандлагын талаар ярих болно. Нэг түлхүүр үгнээс эхэлье. 2022 оны түлхүүр үг бол “The Economist”-д бичсэнээр  байнгын хямрал. Хэдэн жил үргэлжилж байгаа цар тахал, Орос Украины нөхцөл байдал, эдийн засаг гээд энэ бүх хямралаас үүдэж шинжээчид, улстөрчид, эдийн засагчид ямар нэг төрлийн хямрал гэж ярихаа больсон. Үүний оронд тэд “Пермакризис” гэж ярих болсон. Энэ нь бид тодорхойгүй эрин үе рүү, бидний хүлээгээгүй гэнэтийн эргэлт рүү орсныг илтгэнэ. Миний дурдсан сэтгүүл дээр “Пермокризис” гэдгийг тогтворгүй, тодорхойгүй сунжирсан үе гэж тодорхойлсон байна. Адам Тусс гэж бас нэгэн шинжээчийн тодорхойлолсноор “Поликризис”-олон хямрал. Яг олон гол нийлээд нэг том голд цутгадаг шиг олон хямрал. Зарим нь энэ хямралын голын эрэг дээр сууж байхад, зарим нь голоор урсаад, хаашаа явж байгаагаа мэдэхгүй байна. Мөн би бүтэн жилийн турш олон ном сэтгүүл уншаад хэд хэдэн түлхүүр үгсийг олсон. Энэ бол Ульрике Херрманы ном “Капитализмын төгсгөл”. Der Spiegel-ийн 2023 оны эхний дугаар “Марксын зөв байсан уу. Яагаад капитализм ажиллахгүй байна. Түүнийг өөрчилж болох уу?”. Энэ бол мөсөн уулын зөвхөн орой нь. Неолиберализмын төгсгөл. Неолиберализм нь аажмаар доромжлол үг болоод зогсохгүй, эрх чөлөөт ертөнцийн гол дайсан болж хувирсан. Энэ их чухал. Гүн ухаанч хүний хувьд би үүнд анхаарлаа хандуулахыг хүсэж байна. 1990-ээд онд Европ болон барууныхан Оросуудад тулгахдаа зах зээл бүгдийг зохицуулна, аль болох төрийн оролцоогоо багасга. Бүх юмыг зөнд нь орхиод, зах зээлийн үл үзэгдэх гарт даатга. Тэр үеийн эдийн засагчид Фридман, Хайк, улстөрчид Р.Рейган, М.Тетчэр цаг үеийн баатрууд байсан. Одоо цагт тэр хүмүүсийн үзэл бодлыг үгүйсгэж байна. 


“Өсөлтийн эрин үеийн төгсгөл”- энэ талаар бас их ном бичигдсэн. “Төрийн халамжийг дуусгавар болгох” мөн “Хөгжлийн төгсгөл”. Энэ бүгд хоорондоо холбоотой үгс. Оронд нь юу санал болгож байна вэ? Төгсгөл бол ямар нэгэн зүйлийн эхлэл байдаг. Шинэ эдийн засаг, шинэ тогтолцоо, шинэ үг, шинэ улс төр. Энэ бол стрессээс ангид эдийн засаг, үүнээс үүдээд залуучууд оффист, хэн нэгэнд ажиллахыг хүсэхгүй. Өөрийн чөлөөт цагийг их эрхэмлэдэг болсон. 
Одоо энэ жилийн гол хүмүүсийн талаар ярья. Тэдний талаар сайн муу янз бүрийн зүйлс яригдсан. Мөн энэ жил биднийг орхин одсон хүмүүсийн талаар эхлээд яръя. Энэ бол Элизабет хатан хаан. Тэр анх хатан хаан болоход эзэнт гүрнийг хүлээж авч байсан бол XXI зуунд бүх дэлхий өөрчлөгдсөн үед явсан. Тэр цаг үеийн төлөөлөл байсан. М.Горбачёв наймдугаар сард нас барсан нь ЗХУ, түүний задралын дараа үеийг дүгнэсэн мэт санагддаг. Тэр яг энэ Орос-Украины дайны үеэр нас барсан нь, ЗХУ, зөвлөлтийн дараах үе дуусаад тэс өөр эрин үе эхэлж байгааг илтгэж байх шиг. Мадлен Олбрайт- би түүний хэлсэн олон үгийг эш татдаг. Түүний хэлсэн үгэнд өнөөдөр сөрөг гэгдэж байгаа олон зүйл бий. Тэрбээр өнөөдөр маш их шүүмжлүүлж байгаа неолиберализмын жинхэнэ бэлтгэгдсэн хүн. Мөн биднийг Ромын хамба лам XVI Бенедикт орхисон. Түүнтэй хамт бас нэгэн эрин үе явсан. Тэр XX  зууны агуу теологич. 


Одоо энэ жил маш их яригдсан хүмүүсийн талаар хэлье. Нэгдүгээрт Х.Кессинжер. Маш их ярилцлага гарсан. Тэр 100 нас хүрэх гэж байгаа хэр нь маш ухаан саруул, их ярилцлага өгч, ном бичсэн. Ж.Шаймер бас их ярилцлага өгч, яригдсан. Илон Маск-стратегич, олны хараанд байх дуртай. Одоо түүний нэрийг твиттер гэдэг үг овог шиг дагадаг болж. 

Он цагийн хэлхээсийн тухайд 2022 оны нэгдүгээр сар Казахстанд болсон үймээнээр эхэлсэн. Хамгийн гол нь энэ зөрчилдөөнийг зогсоож чадсан. Гэсэн хэдий ч 2022 он үймээн самуунаар эхэлсэн. Хоёрдугаар сарын 4-нд Бээжинд өвлийн олимп эхэлсэн. Олимпийн тоглолтын үеэр хэн түрүүлж, ямар амжилт гаргасныг хүмүүс тэр бүр санахгүй байгаа байх. Харин нээлтийн үеэр В.Путин Украины багийг орж ирэхэд яаж дургүйцэж, үл тоомсорлосон байдал илэрхийлснийг бүгд санаж байгаа. 21-нд Кремль ЛНР,ДНР хуурамч улсыг хүлээн зөвшөөрсөн. 24-ны өглөө эрт Орос-Украины дайн эхэлсэн. Энэ бол европын түүхэн дэхь шинэ үеийн эхлэл.

 Гуравдугаарр сарын 2-нд НҮБ оросыг шүүмжилж, 141 орон эсэргүүцэж, 35 орон түдгэлзсэн, тэр дундаа Хятад. Дөрөвдүгээр сар Францын сонгуулийн сар байсан. 24-нд Э.Макрон ялсан. Тавдугаар сарын 29-нд Мона Лизаг бялуугаар булсан. Аравдугаар сард Лондонгийн үндэсний галерейд Ван Гогын зургийг кетчупаар будсан. Энэ бол радикал зүүний хөдөлгөөний дэмжигчдийн хийсэн үйлдэл. Харахад гэм зэмгүй юм шиг боловч сайны шинж биш. 


Зургадугаар сарын 23-нд Украин, Молдовтай хамт ЕХ-д элсэхийг хүссэн. Эхлээд энэ их хурдан бүтэх юм шиг байсан боловч, удааширсаар байна. Долдугаар сарын 7-нд Б.Жонсон ажлаа өгсөн. Энэ бол Британийн хувьд сонин жил байсан. Есдүгээр сарын 5-нд Лиз Трасс Ерөнхий сайд болсон. Тэр 45 хоног Ерөнхий сайд хийхдээ анх хатан хаан дээр айлчилж байгаа зураг их анхаарал татсан. Хатан хаан У.Черчилээс эхлээд бүх ерөнхий сайд нарыг хүлээж авдаг байсан. Лиз Трасс сүүлчийх нь байв. Түүнийг М.Тетчерийн үйл хэргийг үргэлжлүүлэгч гэж их бичсэн. Гэвч тэр болон түүний баг цаг хугацаагаа мэдэрч чадсангүй. 
Есдүгээр сарын 8-нд хатан хаан нас барсныг зарласан. Зургийг харахад хэчнээн  бие муутай байсан ч ерөнхий сайдыг хүлээж авч байгаа харагдана. Есдүгээр сарын 26-нд “Хойд урсгал-1”-рүү дайрсан. Энэ дайны дараа сайн мөрдөн судлагдах байх гэж найдаж байна. Есдүгээр сарын 30-нд В.Путин Украины бас хэд хэдэн бүсийг эзэлсэн. 


Аравдугаар сарын 20-нд Л.Трасс огцорсон. Арваннэгдүгээр сарын 11-нд Херсоныг Украинчууд буцаан авсан. 15-нд бид дэлхий дээр найман тэрбум болсон. 15-нд Д.Трамп дахин ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө зарласан. Арванхоёрдугаар  сард В.Зеленский АНУ-д хийсэн айлчлал олны анхаарлыг их татсан. 

2023 онд Хятад, Энэтхэг улс Оростой ямар харилцаатай байхыг барууны орнууд хүлээж байна. Хятад улс одоогоор болгоомжилсон байр суурьтай байгаа. Цаашид  Хятад ямар байр суурьтай байх бол гэж харж байна. Африк тивд Хятад улс их нөлөөтэй болж байгаа. Маш их барилга, зам барьж байна. Африкийн ихэнхи улс Оросын талаар чимээгүй байна. Африк бол одоогоор унтаж байгаа тив. Юу ч болж байсан бид энэ дэлхийд эрх чөлөөтэй амьдрах эрхтэй. Шинэ онд та бүхэн энэ дэлхийг сайн тал руу нь өөрчлөх гэж оролдоосой гэж хүсэж байна. 

 

"Зууны мэдээ" сонин
З.Батцэцэг
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.