''Цайрсан'' худалч
УИХ дахь МАН-ын бүлэг тэр дундаа дарга Д.ТОгтохсүрэнгээс ард нийт юу ч хүлээх хэрэггүй. Тэр тусмаа бүлгийн гишүүддээ хариуцлага тооцох тухай бол бүр нэмэргүй гэдгийг мань дарга нь өөрөө баталчихлаа.
 
Д.Тогтохсүэн гишүүүн дөнгөж өчигдөрхөн “УИХ-ын гишүүн Ч.Ундрам өвчтэй байгаа учраас чөлөө хүссэн” хэмээн сэтгүүлчдэд хариулсан. Мөн Ч.Ундрамын ёс зүйтэй холбоотой асуудлыг УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо авч үзнэ гэнэ.
 
Гэтэл өвчтэй, чөлөө авсан гээд өмгөөлөөд байгаа Ч.Ундрам гишүүн нь гадаадад зугаалж яваагаа цахим сүлжээгээр цацаж, гайхуулж байх юм.


 
Тэгэхээр  гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гишүүнээ өмөөрч байгаа Д.Тогтохсүрэн даргын хувьд нүүрсний хулгайч нараа хамгаалах нь энүүхэнд юм байна.
 
Саяхан л Д.Тогтохсүрэн “Манай бүлэгт нүүрсний хулгайд холбогдсон ганц ч гишүүн байхгүй” гэж том дуугарч байсан. Гэтэл худалчихүнээр бол тэгж хэлээд “шүлс нь хатаагүй” шахам байхад АТГ-аас МАН-ын бүлгийн таван гишүүний нэрийг зарлаж, нөгөө хэд нь гомдоллож, гоншигноод сүрийг үзүүлж яваа.


 
Одоо дахиад ч хэд хэдэн хүний нэр зарлагдах болчхоод ойр, тойрны хүмүүсийг байцааж, объектуудыг нь нэгжээд эхэлчихсэн.
 
Тийм байтал л Д.Тогтохсүрэн дарга худал хэлж, гишүүдээ хамгаалж байгааг нь хэрхэн ойлгох вэ. Эс бөгөөс МАН-ын тавьж буй жүжгийн дүр болчхоод хэдэн гишүүнээ хамгаалж буй нэр зүүж байгаа нь энэ юм болов уу.


 
ErenNews.mn
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Sylva 2023-01-04 14:02:10
    МАШ ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ Танд банкууд таалагддаггүй, танд төсөл байгаа, санхүүжилт хэрэгтэй, бизнестээ хөрөнгө оруулахад хөрөнгө хэрэгтэй. Зээлийн болон санхүүжилти...
  • ЗОЧИН 2023-01-04 04:18:44
    БИД НҮҮРС ХУЛГАЙЛААГҮЙ МАНАЙ НАМ ХУЛГАЙСАН ГЭЭД ГАРЧ ИРСЭН НӨХӨДҮҮД
  • Зочин 2023-01-04 04:05:27
    Угийн нь нэг байдаг бөв бөөрөнхий коммунист бөлгөө ха ха
  •  2023-01-04 03:16:07
    хий үзэгдэл болгоё