Төр ''Бодь''-ийн Д.Баясгаланд зальдуулчихаж
Хэд хоногийн өмнө “Эрдэнэс Тавантолгой”-д томилогдсон БЭТ Ж.Ганбат дээрх агуулга бүхий үгсийг сэтгүүлчдэд хэлсэн.
 
Тодруулбал тэр “Манай талаас “Бодь инернэшнл” рүү гэрээндээ өөрчлөлт оруулъя гэдэг хүсэлтээ албан ёсоор тавьсан. Хариу нь арванхоёрдугаар сарын 27-нд ирсэн. Тэд “Гэрээнд өөрчлөлт оруулах боломжгүй” гэдгээ илэрхийлсэн. Бид хариуд нь “Ийм ийм нөхцөлөөр гэрээнд өөрчлөлт оруулъя”гэдэг хүсэлтээ дахиад тавьсан. Ер нь “Бодь интернэшнл” компани Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын санхүүжилтийг зах зээлийн нөхцөлөөр өөрсдөө босгосон бол хүү, алданги бүгдийг нь тооцоод өгөх нь зөв. Энэ бол шударга зарчим. Гэтэл “Бодь интернэшнл”-ийн тухайн гэрээ бол нүүрсээр төлбөр хийх нөхцөлтэй. Энэ бол санхүүжилт татахаас тэс өөр схем. Нүүрс нь зарагдахгүй гэх шалтгаангүй, тогтсон үнэтэй. Тиймээс нүүрсээр төлбөр барагдуулах гэрээнд тодорхой өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Тэд Чалькогийн гэрээтэй барьцаж ярих асууда гаргасан. Гэтэл Чалько бас л тэс өөр нөхцөлтэй. Монголчууд 2011 онд Чалькогоос 350 сая ам.долларынг урьдчилж аваад хэрэглээд дууссан. Дахиад ч мөнгө авсан. Авсан мөнгө болгон нь хүүтэй байсан. Харин “Бодь интернэшнл”-ийн төмөр зам барьсан мөнгийг нүүрсээр барагдуулж, тэрэндээ 10 гаруй хувийн хөнгөлөлт өгөх нь зөв үү, эсвэл тодорхой хувь дээр тохироод явах уу гэдэг асуудал юм” гэж ярина билээ.
 
Нэгэнт “Бодь интернэшнл” гэрээгээ өөрчлөхгүй гэсэн болохоор, мөнгө нь хэрэгтэй байгаа учраас арга ядсан “Эрдэнэс Тавантолгой”-нхон нүүрс ачилтыг нь буулгаж өгөөч гэж хятадуудаас гуйсан байгаа юм. Ингэж байж 19 хувьтай явагдаж байсан нүүрс ачилтыг нь 11 хувь руу буулгуулжээ.
 
Эндээс дахиад ч өөр асуудал харагдана. Тодруулбал, “Бодь интернэшнл” аравдугаар сарын 26-наас арваннэгдүгээр сарын 30-ны хооронд 3963 тээврийн хэрэгслээр 72 мянган тонн нүүрс гаргасан байдаг.
 
Энэ нь нэг талаар нүүрсээр төлбөр барагдуулалт хэвийн явагдаж байгаа мэт харагдах ч “Бодь интернэшнл”-ын зүгээс гэрээний булхай илчлэгдэхээс өмнө хямд үнээр ахиухан нүүрс авчих гэсэн санаархалаа хэрэгжүүлж байгаа бололтой.
 
Үүнийгээ бататгаж буй мэт “Бодь интернэшнл” группын ТУЗ-ийн дарга Д.Баясгалан төр биднээс Ухаах худаг- Гашуун сухайт чиглэлийн төмөр замын төслийг дуусгаж өгөөч гэж гуйсан, бид 2013 оны төсвөөр энэ төслийг дуусгаж байгаа. Бид хямд үнээр нүүрс аваагүй, зах зээлийн үнээр л авсан. Энэ төсөлд 800 гаруй сая ам.долларыг зарцуулсан. Төрөөс 400 орчим сая ам.доллар, нүүрс болон бэлэн мөнгөөр авсан. Одоо бид төрөөс авах авлага нь 255 сая ам.доллар” гэхчлэн ярьсан.
 
Үндсэндээ цэвэрхэн боловч ихэд дарамттайгаар “төр төмөр зам барьж өгөөч гэж гуйж ирсний хариуд бид хямд нүүрс авч байгаа, гэсэн ч авлагатай шүү” гээд хэлчихсэн.
 
Мэдээж  “Бодь интернэшнл” группын хувьд бизнесийн байгууллага учраас хатуу гэрээ хэлцэл хийж, төлөвлөлттэй явсан биз. Гэхдээ анхнаасаа тэгж төлөвлөөд аятайхан явуулчих гэрээ байв уу аль эсвэл нууцад хамруулж байгаад ашиг хонжоо харсан ажил байв уу гэдгийг хобогдох хууль, хяналтын байгууллагууд нь шалгаад тодруулчихна биз.
 
Харин тэр хооронд  “Бодь интернэшнл” групп гүрийсээр “Эрдэнэс Тавантолгой” гуйсаар Монгол Улс алдагдал хүлээсээр байх бололтой юм.
ErenNews.mn
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2023-01-03 14:08:12
    Эцсийн эцэст тер л эрх мэдэл атгаж байгаа учир буруутай!!!
  • Зочин  2023-01-03 13:49:27
    Нүүрс өгч болно. Гэхдээ барьсан төмөр замаараа гаргах үндсэн нөхцөлтэйгээр. Тэгвэл мухар төмөр замаа хятадын төмөр замтай холбох асуудлаа шуурхайлах байх. ...
  • Зочин 2023-01-03 11:33:40
    Төрийн нууцад оруулж байгаад тендергүйгээр Бодь интернэшнлээр төмөр зам бариулсны цаана төмөр замын далан барьсан гэх мөнгө нь Женкод ашиг болоод очиж байгаа
  • bold 2023-01-03 05:53:32
    ene gereeg hiih gej humuust ih mongo ogson um baigaa biz. tsutsalah geheer ter humuuseesee mongoo butsaaj avch chadahgui atsan shalaand orj. ted nariigaa ilchil...
  • Болд 2023-01-03 03:19:44
    Энэмуу хужаагийн шээсийг буудаад алчхаач Монгол Улсыг тонож байгаа хулгайч ш дээ Ардын банкийг дээрэмдэж аваад нэрийг нь солиод голомт болгосон өөр олон хулгай ...