Эрүүгийн 1 хэрэгт 24 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 12 дугаар сарын 26-30-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 14 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 54 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 34 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 749 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 5 хэргийг шүүхэд шилжүүлэх, 2 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 740 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 3 мэдэгдэл бичиж холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Эрүүгийн 1 хэрэгт 24 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан.  

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • “Б” нь Харилцаа холбооны зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан зэрэг гэх;
  • Авто тээврийн үндэсний төвийн салбарын удирдах албан тушаалтан “Д” нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хахууль авсан гэх;
  • Дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний удирдах албан тушаалтан “Э” нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал бий болгосон  гэх;
  • Төв аймгийн сумын ИТХ-ын удирдах албан тушаалтан “Э” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх;
  • Баянхонгор аймгийн удирдах албан тушаалтан “Б”, “О” нар нь бусдаас 100.000.000 төгрөгийг хахуульд авсан гэх.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Lopez 2023-01-03 16:32:36
    Найдвартай хүмүүсийн хооронд мөнгөний зээлийн санал. Санхүүжүүлэх хувийн төсөлтэй эсвэл мөнгө зээлэх шаардлагатай үед. Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй и...
  • zochin 2023-01-02 04:25:10
    Баянхонгор аймгийн удирдах албан тушаалтан “Б”, “О” нар нь бусдаас 100.000.000 төгрөгийг хахуульд авсан, ugsun hun n UIHd bga biz dee.