Ковидоор ''халхавчилсан'' ''хурган дарга'' нараа байранд нь тавь
УИХ-аас баталсан “Коронавируст халдвар /Ковид-19/-ын тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буурууулах тухай хууль”-ийн үйлчлэх хугацаа дуусгавар болсон.
 
Энэ хуулиар халхавчлан төрийн албанд 1036 хүнийг сонгон шалгаруулалтгүйгээр томилсон талаар ТАЗ-аас УИХ-д танилцуулж байсан.
 
ТАЗ-аас салбар зөвлөлүүдээ  ковидын хуулиар томилогдсон хүмүүсийнхээ шалгалтыг яаралтай зохион байгуулах тухай зөвлөмжийг хүргүүлж, энэ оны эхний сард багтаах үүрэг өгөөд байгаа аж.
 
Тэгвэл дээрх хуулиар халхавчлан өдгөө төрд ажиллаж байгаа хүмүүст зориулсан шалгалт зохион байгуулчих юм биш байгаа гэх хардлага нийгэмд бий болоод байна.
 
Ковидын хуулийн дагуу Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /ТНБД/ Ц.Эрдэмбилэг нар томилогдсон ч  өнөөг хүртэл тусгай шалгалтаа өгөөгүй явна.
 
Харин Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудад 20 орчим хүнийг томилоод байгаа. Тухайлбал, Иргэний нисэхийн ерөнхий газар С.Мөнхнасан, Усны газрын дарга Ш.Мягмар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж, Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Э.Дашдэмбэрэл, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар Э.Тамир, Үндэсний геологийн албаны дарга О.Чулуун нар бий.
 

ErenNews
С.Цээл



 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗОЧИН 2023-01-02 11:34:47
    ТӨРИЙН АЛБАНД ЧИНЬ НАС ХЯЗГААРГҮЙ БДАГ ЮМ УУ? ҮГА-НЫ ДАРГА О. ЧУЛУУН ЧИНЬ АЛЬ ХЭДИЙН 66 НАСТАЙ ШҮҮ ДЭЭ, ТӨРИЙН АЛБАНЫ НАСНЫ ХЯЗГААРЫГ ДАВЧИХСАН ЮМ БИШҮҮ?
  • Монгол 2023-01-02 09:57:40
    Энэ ИНЕГ ийн даргаар томилогдсон МӨНХНАСАН салбартаа бүү хэл мэргэжил нэгтнүүддээ ч тоогддоггүй, хүлээн зөвшөөрөгддөггүй нөхөр байна лээ Яаж яваад дарга болсон...
  • ГАН 2023-01-02 08:51:41
    Андуураа байлгүй дээ. Ш.Мягмар чинь Усны бодлогын газрын даргаар 20-оод жил болж байгаа ш дээ
  • zochin 2023-01-02 04:25:03
    odoo mash olon hun shorond suunaa, ene dongoj ehlel, ovchnoor dalimduulj eruul mendiin salbart mash olon hun terbumaar toologdoh mongo idsen baigaa.