Цементийн үнээ нэмсэн Л.Наранбаатар ямар мөнгөөр сонин гаргав...?
Л.Наранбаатар гэх энэ нөхрийг онголчууд сайн таньдаг болсон. Яагаа вэ нөгөө “Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр” ХК-ийн гүйцэтгэх захирал. Тэр эрхэм үйлдвэрийнхээ цементийн үнийг оны эхний өдрөөс нэмж байгаагаа зарласан. Шалтгааныг нь инфляц өндөр байна, дизель түлшний хомстолд орж байгаа. Ажиллах хүчний зардал асар их нэмэгдэж байна. Дээрээс нь цахилгааны төлбөр, төмөр замын зардал нэмэгдчихлээ. Тиймээс оны эхнээс НӨАТ орсон үнээрээ задгай нь 330 мянган төгрөг, савлагаатай нь 385 мянган төгрөг болж нэмэгдэнэ” гэв.
 
Үйлдвэрийнхээ цементийн үнийг ийнхүү нэмж буй тэр хаанаас, ямар эх үүсвэрээс 10-15 хоногийн давтамжтай сонин гаргаж байгаа нь эрхгүй анхаарал татаж буйг хэд хэдэн эх сурвалж хэлж байсан юм.
 
Мөн тэрбээр “Үхэх хүн ханьсаг” гэгчээр “МАК”-ын цемент 1тн 400-450 мянга, “Мон цемент”-ийнх 300-380 мянган төгрөг байгаатай харьцуулахад манайх 10-30 хувиар хямд гэсэн үг” гэсэн шигээ нөгөө хэдтэйгээ барьцалдаастай л явна.
 
Уг нь тэрбээр үнэхээр менежмент сайтай нэгэн байсан бол анхнаасаа л цементийнхээ үнийг хэвийн хэмжээнд барих байв.
 
Тэр хагас жилийн өмнө “Яг одоо манай агуулахад 6000 тн цемент байгаа. Хөтөлийн цемент шохойн үйлдвэр 39 жилийнхээ түүхэнд анх удаа хоногт 3695 тонн цемент үйлдвэрлэж рекорд тогтоолоо. Үйлдвэрлэлин хэмжээ нэмэгдэж байгаа учраас бид нийлүүлэлтээ ихэсгэж байна. Өнөөдрөөс 44 дүгээ барилгын материалын захаас эхлэн үнийн цохилтоо хийнэ. Бид 1 хоногт 5 тн цемент өгнө. Ингэхдээ шуудайг нь 15000төгрөгөөр худалдана. Сэлэнгэ, Эрдэнэтэд 1 шуудайг нь 14000 төгрөгөөр өгнө...” гэж хөөрцөглөж байснаа өнөөдөр ор тас мартчихаад он солигдох мөч айсуй энэ үед “үнээ нэмнэ” гэж олны сэтгэл санаагаар тоглож явна.
 
Гэхдээ ард олон сохор дүлий биш. Тиймээс “Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр” ХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар та ямар эх үүсвэрээс сонин гаргаж байгаагаа тайлбарлах л болох нь дээ.

ErenNews.mn
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2022-12-28 07:37:26
    Халуун зунаар үйлдвэр зогсоож цементийн хомсдол үүсгэсэний шагнал, солисон хэдэн тоосгоныхоо мөнгөөр сонин гаргасан биз
  • Zochin 2022-12-27 15:16:15
    Хэнээс мөнгө авчихаад ингэж шантаачилж байгаа юм бол
  • Иргэн 2022-12-27 02:36:10
    Менежментийн баг гэж бий. Менежментийн зардал норм гэж бас нэг юм бий тэрнийхээ хүрээнд. явж бгаа бх.Ингэж шантаажлаж ажлыг гацаах нь хэнд ашигтай вэ
  • Гар 2022-12-26 13:05:22
    Энэ чинь төрийн өмч болоо биздээ, төрийн өмчөөр өөрийгөө магтсан сонин гаргах хориотой мөн хувийн хэвшлийнхэнтэй барьцаж өндөр үнээр ард түмнээ цементээр хангах...
  • иргэн 2022-12-26 08:14:43
    Сэтгүүлчийг нь шалгамаар юм байна. Хэний захиалгаар худал мэдээлэл тавиад бнаа. Ёс зүй байна уу.
  • иргэн 2022-12-26 08:13:08
    Энэ хэний захиалгат мэдээлэл вэ. Энэ хүний ажлыг нь хийлгэлдээ дараа нь шалгаж болно. АТГ шалгах цаг гарна, харин шулуун шудрага гэж бодож байна.
  • . 2022-12-26 04:35:59
    Бизнес эрхэлж байгаа хуулийн этгээд бол сонин гаргах хэмжээний мөнгө байх байлгүй дээ