Эдийн засгийн байдалд дүгнэлт өгөх ажлын хэсэг байгуулах шаардлагатай гэж үзэв

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар 2014 оны төсвийн тодотгол болон Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн байдлын талаарх Сангийн сайд Ж.Эрдэнэбатын мэдээллийг сонслоо. Бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нар мэдээлэл хийлээ.

Өнөөгийн байдлаар Монгол Улсын төрийн сан хасах 717 тэрбумын үлдэгдэлтэй, Засгийн газрын дотоод өр 2.4 их наяд, нийт  3.1 их наяд төгрөгт хүрсэн байна. Үүнтэй холбогдуулж Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж, Монгол Улсын санхүү, эдийн засгийн байдалд бодит дүгнэлт өгөх шаардлагатай гэдэгт МАН-ын бүлэг санал нэгдлээ. Мөн "Чингис", "Самурай" бонд, Хөгжлийн банкны зээл, үнэ тогтворжуулах хөтөлбөр, Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалтыг ил тод болгох чиглэлээр ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэж үзэв.

Түүнчлэн Нийтийн сонсголын тухай болон Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөлтэй холбогдуулан МАН-ын бүлгээс ажлын хэсэг байгууллаа. Үүний зэрэгцээ Засгийн газрын гишүүдийн эрхлэх асуудал, чиг үүргийн хүрээнд тодорхой өөрчлөлт орох эсэх асуудлыг Засгийн газар болон УИХ-ын түвшинд хөндөн ярилцах боломжтой гэж үзсэн байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2014-12-15 08:37:53
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.186.245
    Мэдэгдсэн Хариулах