Англи хэлний түвшин сайжруулах төсөл орон даяар хэрэгжихэд бэлэн боллоо

 

2023 оны 1-р сараас 6-р сар хүртэлх хугацаанд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн VI-XII ангийн нийт 400 гаруй мянган сурагчийн англи хэлний мэдлэг, практик хэрэглээг сайжруулах, мөн англи хэлний нийт 3000 гаруй багшийг чадавхжуулна.

Хиймэл оюунд суурилсан технологиор дамжуулан Оксфордын тусгайлан хөгжүүлдэг контентуудыг хүргэж ажиллана. Мөн хүүхэд бүрийг тэгш боломжоор хангах, багш нарын ажлын ачааллыг хөнгөлөх, чадавхжуулах, англи хэлний боловсролын ерөнхий түвшнийг тогтмол нэмэгдүүлэхэд чиглэх оновчтой бодлогыг нарийн тодорхойлоход туслах их өгөгдөл бий болж, цаашид бодлого тодорхойлогчдод дэмжлэг үзүүлнэ.

Төслийн хүрээнд ашиглах “Астрид” аппликейшн нь интернэтийн хэрэглээ бага шаарддаг.

“Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээ”-ний хүрээнд тодорхой хөтөлбөрт хамрагдаж байгаа сургуулиуд болон сургалтад хамрагдаж байгаа багш нар энэхүү төсөлд хамрагдахгүй.

Уг төслийг хэрэгжүүлэгч Гүрэн Академи боловсролын хүртээмжийг сайжруулах зорилгоор 17 сая ам.доллартай тэнцэхүйц төслийг Америк-Шведийн “Астрид” компанитай үзэглэснээр тухайн төсөл Монголд хэрэгжих боломж бий болсон билээ.

May be an image of 3 people and people standing

Төслийн Нэгдүгээр шатанд:

Монгол улс даяар Англи хэлний багш нарт сургалт чиглүүлэлт өгөх

Хоёрдугаар шатанд:

Нийт 400 мянган хүүхдэд “ASTRID” аппликейшн платформ дээр нэвтрэх эрх нээж өгөх бөгөөд бүх өгөгдөл мэдээллийг багш харах, түүнд суурилсан нэмэлт шийдвэрүүд гаргах, даалгавар өгөх гэх мэтээр датад суурилсан шийдвэр гаргалтуудад чиглэх боломжтой.

Гуравдугаар шатанд:

Монголын тухай контент нэмэгдэж, Монгол төдийгүй олон улс даяар тухайн аппликейшнийг хичээл сургалтын үйл ажиллагаанд хэрхэн ашиглаж байгааг харах боломжтой болно. Энэ нь нөгөө талаас соёлын сурталчилгаа болох учиртай.

Цаашлаад салбарын хүрээнд датад суурилсан бодлогын саналуудыг Оксфорд болон Астрид боловсролын компаниас өгнө гэх мэт ажлуудыг шат дараатай хэрэгжүүлэхээр зэхэж байна.

Дэлхийн хүн амын гуравны нэг нь өдөр тутамдаа англи хэлийг ашиглаж байна. Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан судалгаагаар Англи хэлийг хоёрдогч хэлний хэмжээнд авч үзэж, ахиулж чадсан улсуудын эдийн засгийн өсөлт нэмэгдэж, иргэдийнх нь орлого, амьдралын чанар эрс сайжирсан байдаг. Тиймээс ч Тогтвортой Хөгжлийн 17 зорилтын 4 дүгээрт Чанартай боловсролыг хүртээмжтэй болгох зорилтыг дэвшүүлсэн.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • heregtei syy,ludnuud ee!!! 2022-12-23 10:36:02
    zaluus aa!!!!!ta nar demii balairch ylas torjij baisanaas enyyndee yostoi hamag chag zabaan zoriul!!!!!ok??????????????????