.jpeg)
Биднийг бага байхад ааруул, ээзгий, хатаасан бяслаг зэрэг хатуу хүнс хэрэглүүлдэг байсан нь шүд, эрүү нүүрний гажиг үүсэхээс онц сэргийлдэг байв. Харин орчин үед хүүхдүүдийн шүд ургав уу үгй юу гажиг заслын аппарат зүүх нь олширчээ. Бага насны хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл тэр дундаа шүд цооролт хамгийн их хувийг эзэлдэг байна.
Тэгвэл сүүлийн үед шүд, эрүү нүүрний гажиг давамгайлах болжээ. Сүүн шүд нь унаад дөнгөж байнгын шүд нь ургаж буй хүүхдийн шүдэнд гажиг үүсэх нь маш энгийн шалтгаантай. Эцэг эхчүүд хүүхдэдээ хоолыг нь идэхэд амар байдлаар бэлтгэж өгдөг болсон. Ингэхдээ хүнсээ миксердэж, зажлалгүй залгих дадлыг суулгаж байна.
Шүдний ургалт ид явагдаж байгаа үед зажлах процесс явагдахгүй байх нь л нүүр амны булчингийн буруу зуршил, эрүү хоншоор ясны дутуу хөгжил үүсгэдэг. Үүнээс хамаарч хүүхдүүдийн шүд бөөгнөрч буруу ургах суурь нь болдог.
Энэ нь хүүхдүүдийн эрүүл мэнд төдийгүй гоо сайхан, тэр ч бүү хэл сэтгэхүйд нь хүртэл нөлөөлж байна. Шүдний ургалт, харагдах байдлаасаа ичиж, үеийн хүүхдүүдтэйгээ хамт инээлдэж ч чадахгүй нөхцөлд хүрч байна. Иймд эцэг эхчүүд хүүхдээ хайрлах нэрийн дор эрүүл мэндэд нь заналхийлж байж болох юм. Хоолыг нь миксердэж өгөхийн оронд хатуухан хүнсээр хүүхдийнхээ шүд, эрүү нүүрийг зөв хөгжүүлээрэй, эцэг эхчүүд ээ.
ErenNews.mn
С.Цээл