Түмэнд гай болсон Монголбанкны ерөнхийөгч Б.Лхагвасүрэнг огцруулж, хариуцлага тооц
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг орон сууцтай болох хүсэлтэй иргэдийг ипотекийн зээлээр боомилж, хүүг нь өндөр тогтоож байсан нь тэднийг хясан боогдуулсан гэж үзэхээс аргагүй.
 
Тэр ч утгаараа Шадар сайд С.Амарсайхан Б.Лхагвасүрэнг ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс 170 тэрбум төгрөгийг арилжааны банкуудтай үгсэн хууль бусаар ашиглах, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн, инфляц, төгрөгийн ханшийг барьж чадаагүй учраас огцруулж, хуулийн байгууллага шалгах ёстой гэсэн.
 
Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2013-2020 онд нийт 65 мянга орчим иргэнд ипотекийн зээлийг жилийн 8 хувийн хүүтэйгээр олгосон байдаг. Дээр дурдсан ажлын хэсгээс 8 хувийн зээлтэй иргэдийн зээлийн хүүг 6 хувь болгох, мөн шинээр зээл авах иргэдийн урьдчилгаа төлбөрийг 20 хувь болгох боломжтой гэсэн дүгнэлт гараад байгаа.
 
Үүнийг өмнө нь хэрэгжүүлэх боломж хангалттай байсан ба албан тушаалтнууд огт хөдөлгөхгүй байсаар өнөөг хүргэсэн. Бүр иргэдийн ипотекийн зээлийн 8 хувийг 2 хувиар бууруулж, хэдэн жил дээрэмдсэн олон зуун тэрбум төгрөгийг нь буцаан авч,зөрүүг нь төлүүлэх тухай шийдэл ярихаар Монголбанк, МИК-ынхан тэрийгээд хэвтчихдэг байж.
 
Энэ талаар Шадар сайд “Монголбанкнаас 1 хувийн хүүтэй гаргасан зээлийг иргэдэд 12 хувиар олгодог байснаа одоо 8 болгосон. Үүнээс тус банк 400 орчим тэрбум төгрөгийг хууль бусаар ашиглан, зарим арилжааны банкны дүрмийн санг нэмсэн. Тэгсэн хэрнээ зээлийн хүүг 8-аас 6 болгохыг дэмжихгүй байна. МИК зөвхөн Төв банк, Засгийн газрын эх үүсвэрээр ипотекийн зээл олгох ёсгүй. Тэд санхүүгийн өөр эх үүсвэр бүрдүүлэн зээл олгох ёстой. Төв банк үр ашиггүй зарцуулсан мөнгөө эргүүлэн авч, дараагийн зээлүүдийг санхүүжүүлэх ёстой. 20 орчим мянган өрх зээл авахаар хүлээж байна. Энэ зээл бүр наймаанд орчихож” гэж байна билээ.
 
Үнэхээр ч аль ч арилжааны банканд хандан ипотекийн зээл авах хүсэлт өгөөд багадаа 2-3 сар хүлээж байж эргэн хариу өгдөг. Гэхдээ таатай бус татгалзсан хариу шүү.
 
Орох оронтой болохын тулд хэдэн жилийн хөдөлмөрийн хөлсөө банканд тушааж, байрны зээлийн төлбөрт сар бүр төлөхийн тулд иргэд хуруу, хумсаа мэрэх шахааж байхад нөгөө талд банк, санхүүгийн салбарт бугшсан үгсэн хуйвалдагчдын халаас руу тодорхой хувь нь ордог байсныг одоо иргэд буцааж авмаар байна.
 
Тиймээс ипотекийн зээлээр халхавчилж, ашиг олсон Б.Лхагвасүрэн тэргүүтнүүдийг огцруулж, шалгаж, иргэдийн нуруун дээр ачааг багасгая.
 
ErenNews.mn
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • DR. PRADHAN 2022-12-19 19:40:57
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
  • зочин 2022-12-19 00:34:07
    энэ банкны ерөнхийлөгч лхагвасүрэн их бөөрөнхий, чадвар муутай хүн шиг санагдаад байдгийн. бухын доод талыг харж үнэг турж үхнэ гэж үгийг энэ хүнд л хэлмээр бна...
  • оноч 2022-12-17 02:58:50
    6%-иа 8% болгочих яршиг. Тэгээд Монгол Банкы гадаа уулзъя. энэ лалрыг гаргаж ирж бгахд учраа олчихъё.
  • zochin 2022-12-16 16:38:57
    heden ih nayadaar ni idsenee yaj ch chadahgui bj bdgaa taviad zeel avch oroh orontoi bolson ireddee yasan hatuurhdgiin dandaa yalgavarlaj bdag AN-iin ued 6 huv...