
Ашигт малтмал, газрын тосны газар нь Газрын тосны тухай хууль болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/294 дүгээр тушаалыг тус тус үндэслэн Газрын тосны хайгуулын Номгон IX, Төхөм X хойд, Цагаан Элс XIII, Зүүнбаян XIV, Дарьганга XXIV талбайнуудад 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна. Хайгуулын талбайн захиалга хүлээн авах хугацаа 60 хүртэл хоног байх бөгөөд хайгуулын талбайд эхний захиалга хүлээн авсан өдрөөс хойш тав хоногийн дотор захиалга хүлээн авах эцсийн хугацааг төрийн захиргааны байгууллага зарлана. Иймд сонирхсон аж ахуйн нэгж, хуулийн этгээд та бүхнийг урьж байна.
Сонгон шалгаруулалтад оролцохдоо сонирхсон талбайн сонгон шалгаруулалтын багц материалыг худалдан авч, түүний дараагаар Газрын тосны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт заасан бичиг баримтыг бүрдүүлэн захиалгын материал ирүүлнэ.
Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг 7777-1900 утсаар Газрын тосны хайгуулын хэлтэстэй холбогдох, munguntugs.l@mrpam.gov.mn цахим шуудангаар захидал илгээн тодруулах боломжтой.
Газрын тосны хайгуулын Номгон-IX талбай
Талбайн хэмжээ - 29 878.03 км2
Газрын тосны хайгуулын Төхөм X хойд талбай
· Талбайн хэмжээ - 20 847.6 км2
Газрын тосны хайгуулын Цагаан-Элс XIII хойд талбай
· Талбайн хэмжээ - 11 590 км2
Газрын тосны хайгуулын Зүүнбаян XIV талбай
· Талбайн хэмжээ - 8 731 км2
Газрын тосны хайгуулын Дарьганга XXIV талбай
· Талбайн хэмжээ - 16 954.6 км2