УИХ-ын танхимаас хүчирхийлэлгүй нийгмийг бүтээх ажлаа эхлүүл. Үүний тулд УИХ-ын дарга Г.Занданшатар, МАН-ын генсек Д.Амарбаясгалан нар Ч.Ундрамыг эгүүлэн тат.
Хэдхэн сарын өмнө ХНХ-ын сайд Д.Сарангэрэл “улны айл” гэж хэлснийхээ төлөө, ЦХХХЯ-ны ТНБД Б.Болор-Эрдэнэ хуучны хойд хөршид боловсрол эзэмшсэн, ахмадууд ажилд саад болж байна гэж жил гаруйн өмнө хэлсэн зэргээс нь болж тэднийг огцруулж байлаа. Орос, Монголын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонг ч мөн адил ялгаварлан гадуурхсан гэсэн үндэслэлээр халсан.
Тэгвэл одоо нийгэмд өөрийгөө гэр бүлийн хүчрхийлэгч гэдгээ таниулаад байгаа УИХ-ын гишүүн Ч.Ундрамыг эгүүлэн тат. Өөрийнхөө гэр бүлд хүчирхийлэл үйлдчихээд бусдын асуудлыг Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж зохицуулал хийнэ хэмээн хуулийн төсөл өргөн барьж явсан түүнд Монголын төр өргүй.
Уг нь эхлээд УИХ-ын Ёс зүйн, сахилга хариуцлагын дэд хороогоор Ч.Ундрамын асуудлыг хэлэлцэх ёстой. Гэтэл хэн нэгэн гомдол мэдүүлээгүй бол хойш нь тавьдаг гажуудал байсаар байна. Тиймээс нэгэнтээ нийгэмд хүчирхийлэгч гэдгээ “гайхуулчхаад” байгаа Ч.Ундрамаа эгүүлэн тат.
Тэр УИХ-ын гишүүн байтугай багшлах эрхгүй гэдгээ баталчихаад байна. Үүнийгээ далдалж, өөрийгөө өрөвдүүлэхийн тулд эрүүл мэндийн асуудлаа ч дэлгэж байна. Хэдийгээр Ч.Ундрамын гэр бүлийн асуудал, эрүүл мэндийн байдал нь түүний хувийн амьдралтай холбоотой ч тэр нэгэнт Сэлэнгэчүүдийг төлөөлж УИХ-ын гишүүн болсон хүн. Тэр утгаараа үүрэг, хариуцлага өндөр байх ёстой. Харамсалтай нь Ч.Ундрам чадсангүй, өөрийнхөө мөн чанар, үнэн төрхийг алхам бүртээ бататган баталчхаад байна.

ErenNews.mn
Б.Төгөлдөр
Б.Төгөлдөр