Жагсаалын дуулианаар замхрах учиргүй

“Мартаж санадаг хорвоо...” гэдэг ч мартах учиргүй юм гэж бас бий. Тухайлбал сургуульдаа явж байсан охиныг мөргөж, чирж, эрүүл мэнд, ирээдүйгээр нь хохироосон “Ч.Маралмаагийн хэрэг”-ийг мартах учиргүй юм. Тэр хэрэг үртэй үндэстэй нэгний битгийн хэл нийгмийг айдаст автуулж байсан ч “Хэрэг мөрдөн байцаалтад явж байгаа” гэх хариултаар замрах нь гэж олны зүгээс харж байна.
 
Мөн УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг ч бас мартах учиргүй юм. Гэхдээ түүнийг бус хийсэн хэргийг нь мартаж үл болно. Учир нь шударгын дүрээр гарч ирсэн тэрбээр Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-г зөрчсөн. Тодруулбал “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулж, хэтрүүлсэн гэсэн үг. Мөн дээр нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн хэд хэдэн хэсэгт заасан “Албан үүргээ гүйцэтгэж байхдаа хувийн болон бусдын ашиг сонирхлын төлөө албан тушаалаа ашиглахгүй, хэтрүүлэхгүй...” гэсэн заалтуудыг ёстой л зөрчихийн дээдээр зөрчсөн хүн.
 
Түүнийг Монголын ард түмэн энэ өндөрлөгт хүртэл нь дэмжсэн. Гэтэл тэрбээр ард түмний итгэийг эвдэж, өр рүү нь өшиглөж, Монгол Улсын хууль, дүрэм, журмыг дэвсэлсэн.
 
Тиймээс түүний шударгын дүрээр үйлдсэн 17 тэрбум 200 сая төгрөгийн хохирол, авсан зээлээ 90 гаруй ААН-д дамжуулан зээлдүүлсэн хэргийг мартах учиргүй ээ.
 

ErenNews.mn
С.Цээл


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • DR. PRADHAN 2022-12-19 19:38:37
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
  • Баярмаа 2022-12-12 03:53:09
    Батзандангийн дүү Баттөмөр нь АНУ-д хөрөнгө оруулагчийн визтэй таахалзаж явдаг. Тэд хамаг идсэн мөнгөө угаагаад АНУ руу дүүрүүгээ гаргасан.