''Сүүлрэх бол байдаг л асуудал''...
Нэг удаа худал хэлбэл 1000 удаа худлаа ярих шаардлага гардаг гэдэг дээ. Бас нөгөө утгаар нь бол “Ам алдвал барьж болдоггүй” гэх нь ч бий.
 
Тэгвэл УИХ-ын гишүүн Ч.Ундрам уснаас хуурай гарах гэж үнэндээ л мачийж тэмцэж байна. Түүнийг эмэгтэй хүнийх нь хувьд өрөвдөгсөд олон бий ч ёс бус үйлдлээ нууж, уснаас хуурай гарах гэж арга саам хайж, элдэв ааш авир гаргаж байгаад нь ой гутаж буй ч биз.
 
Тэр өөрийгөө олон түмэнд ойлгуулж, зөвтгөх ээлжит аргаа “Улаан бал” гэж сонгосон ч дахин бүдэрчихлээ.
 
Тэрбээр “УИХ-ын гишүүний хувьд та өөрийгөө ёс зүйн асуудалд орсон гэж боддог уу” гэсэн асуултад “Би өөрийнхөө гэрт, өөрийнхөө нөхөрт уйлаад бухимдлаа гаргаж байгаа нь ёс зүйн асуудал юм уу...Би төрийн ордонд архидаагүй, хүн унагаж алаагүй, зодоон цохион хийгээгүй. Бас төрийн мөнгөнөөс хулгайлаагүй...Миний хувийн асуудалд анхаарч байхаар тэр олон хулгайч нартаа анхаарлаа чиглүүл” гэчихнэ билээ.
 
Түүнийг ингэж хэлсний дараахнаас “Төрийн ордонд болсон хүн амины хэргийн эзнийг мэдэж байх шиг байна . Хуулийн байгууллага учигны үзүүрээс бүү тавь...” гэхчлэнгээр жиргэж эхэлсэн бөгөөд одоогоор хохирогч гэгддэг нөхдүүд ч тийм утгатай пост оруулсан байв.
 
Уг нь эр нөхөртөө уур уцаараа гаргах нь хүний амьдралд байдаг л зүйл. Гэхдээ гэр бүлээс гадуурх явдал нь түүнийг ийнхүү муухай харагдуулж байгааг үнэндээ ч тоохгүй, байдаг л зүйл ш дээ” гэсэн байдлаар сонгогчид ард иргэдээ үл хүндэтгэж буйгаа дуугарах бүртээ тэр баталж байна.
 
Товчхондоо бол УИХ-ын гишүүн Ч.Ундрамын ёс зүйгүй энэ асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Гишүүний нэр дээр гомдол ирвэл л хэлэлцэнэ” гэсэн нь ч бас “өөгшүүлж буй асуудал” гэж олны зүгээс үзэж дургүйцээ иэрхийлсээр байгаа. Нөгөөтэйгүүр энэ 2 гишүүн “Сүүлрэх” асуудал нь хүний ёсноос гаж явдал биш” гэж үздэг гэсэн ойлголтыг ч олон түмэнд төрүүлээд байгаа юм.  
 
ErenNews.mn
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2022-12-08 11:38:56
    хүүхдүүд нь мөнч хүнд байдалд байгаа даа,ийм нөхдүүд их хуралд ороод суучихсан байдаг юм даа
  • ! 2022-12-08 10:26:54
    Гэртээ нөхөртэйгээ маргаж хэрэлдэх нь хувь хүний асуудал. Харин нийтээр дагаж мөрддөг ёс с уртахууны хэм хэмжээг зөрчих (сүүлрэх) нь УИХ-ын гишүүнд нийцэхгүй!!
  • Иргэн 2022-12-08 07:33:04
    СҮҮЛРЭХ БОЛ БАЙДАГ Л АСУУДАЛ = Нөхрийнхөө толгойг мэрэх байдаг л суудал болжээ. Тэгээд энэ эм хүн үү ??? "Завхай эцэг хүүхдийнхээ толгойг мэрдэг" гэдэг үү?