Хөгжлийн банкны хэрэгт холбогдогчдыг “цагаатгаад” эхлэв үү

Хөгжлийн банкны хэрэг прокурорт шилжээд багагүй хугацаа өнгөрөв. Гэхдээ энэ хэрэг нүүрсний хулгайн дуулианд “дарагдаад”, ойрд олны анхаарлаас холдоод байгаа юм. Тэгвэл Хөгжлийн банкны хэргийг прокурорт шилжүүлэх үед зарим хүнийг “цагаатгасан” гэсэн эх сурвалжийн мэдээлэл байна. Тухайлбал, “Пирамид орд”, “Монгол мах экспо”, “Монгол эм импекс концерн”, “Инжир”, “Ганхүдэр орд”, “Болор шүр”, “Газ импорт”, “Бэрэн”, “Баруун баян транс” зэрэг компаниудын зээлтэй холбогдоод байсан Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөний хэргийг мөрдөх байгууллагаас прокурорт шилжүүлэхийн өмнөхөн хэрэгсэхгүй болгожээ. Тэрбээр 2016-2018 онд Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан юм.

Дашрамд дурдахад, Хөгжлийн банкны захирал Н.Мандуулын өнгөрсөн намар хэлснээр уг хэрэгт 83 хүн холбогдоод байсан. Дараахан нь “...87 хүн холбогдсон” гэх мэдээлэл бас цацагдсан.

 “Зууны мэдээ” сонин
Б.Дамдин-Очир
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ХУУЛЬЧ  2022-12-09 03:05:26
    ХӨГЖЛИЙН БАНКЫ МӨНГИЙГ ТӨЛСӨН БОЛ ЗААВАЛ ШОРОНДОХ ХЭРЭГҮЙ Л ДЭЭ,, ШҮҮХЭЭС НИЙТИЙН АЛБА ХАШИХЫГ ЭРХИЙГ ХАСЧ ,МӨНГӨН ТОРГУУЛЬ НОГДУУЛЖ ,ШОРОНД ХҮН ТЭЖЭЭХ ХЭРЭГҮЙ...
  • Тэгээд л болоо юу. Цээрлэхгүй юу 2022-12-08 11:41:58
    Хөгжлийн Банкны хэргийг шийдвэрлэсэн гэж ЕС хэлэх юм. Дампуурахаас сэргийлж чадсан юм бна. Харин тэндээс хулгай хийгчдийн цөөхөн хэд нь шоронд цөөхөн хоносон
  • зочин 2022-12-08 04:23:51
    үнэхээр хууль зөрчөөгүй бол хэрэгсэхгүй болгоно шүү хардалт болгон үнэн биш шүү