Нүүрсний хулгайн хэрэгтэй холбогдуулан уг асуудлаар шалгагдаж буй албан тушаалтнуудыг зарлах, хариуцлага тооцохыг шаардсан залуусын жагсаал 4 дэх өдрөө үргэлжилж байна.
Сүхбаатарын талбайд дун өвлийн хүйтэнд үзэл бодол, сэтгэл зүрхээрээ нэгдэж ирсэн залуус гагцхүү шаардах бус, шаардлагын хариуг авах, асуудлыг шийдэх гарц гаргалгаатай аргументыг эрхбаригчдад хандан дэвшүүлж байсан нь анхаарал татаж байлаа. Тухайлбал нүүрсний хэрэгтэй холбоотой асуудлаар олон улсын арбитрын шүүхэд хандах, ингэхийн тулд хуулиийн болон санхүүгийн мэдлэгтэй мэргэжилтнүүд бидэнтэй нэгдээч ээ гэх уриалгыг тавьж байсан юм.
Мөн монгол залуусын үзэл бодлоо илэрхийлэх арга зам, ардчилсан орны залуучуудын жагсах соёл, зөв хандлагыг олон улсын хэвлэл мэдээллүүд онцолж байгааг бид хүргэсэн. Тодруулбал ОХУ-ын “Tass”, Их британийн “BBC”, Катарын “Aljazeera” агентлаг болон Сингапурын “ The Straits Times” сонинд нүүрсний хулгайн эсрэг тэмцэж буй монгол залуус сайн дураараа тарж, явахдаа Сүхбаатарын талбайн хог хаягдлыг цэвэрлээд явжээ гэж бичсэн байв.
.png)
.png)
.png)
Иймд нүүрсний хулгайн эсрэг тэмцэгчдийн шаардлагын хариуд эрх баригчид ямар арга хэмжээ авах нь хүлээлт үүсгэж байна.

ErenNews.mn
Н.Элбэгжаргал
Н.Элбэгжаргал