Оффтек гэрээний орлогоор санхүүжүүлсэн төсөл ОУВС-гийн шүүмжлэлд өртөв
Сүүлийн үед нүүрстэй холбоотой асуудал ард иргэдийн бухимдах сэдэв болж байна. Үүнтэй холбогдуулан оффтек гэрээний асуудал марьагдах шинжтэй байгаа нь анхааруулах сэдэв юм.
 
Оффтек гэрээний дагуу 451 сая ам.долларын нүүрс тээвэрлэх ажил дутуу байна. Мөнгөн дүнгээр харвал 603 сая ам.долларын оффтек гэрээ байгуулснаас 11 дүгээр сарын 30-ны байдлаар 152 сая ам.долларын нүүрс тээвэр хийжээ. Одоогоор Засгийн газраас оффтек гэрээг ил болгох талаар мэдээлсэн бөгөөд цаашид дахин оффтек гэрээ байгуулахыг хориглосон.
 
Гэвч оффтек гэрээг хориглох гэхээсээ илүү тухайн гэрээгээр орж ирсэн мөнгийг хэрхэн зарцуулсан, юунд хөрөнгө оруусан нь бидний мэдэх ёстой сэдэв.
 
Тухайлбал Олон улсын валютын сангаас “Эрдэнэс Тавантолгой” ХХК болон Төрийн өмчит томоохон компаниудын оффтек гэрээний орлогыг БНХАУ-ын барилгын компаниудын Монгол дахь төслийг санхүүжүүлэхэд ашигласан зэргийг шүүмжилж байна. Мөн оффтек гэрээгээр урьдчилан авсан хөрөнгийг зохистой зарцуулахгүй байх нь валютын орох урсгалыг сааруулж, импорт өсөхөд хүргэнэ гэж анхааруулсан юм.
 
Тодруулж хэлэхэд “Эрдэнэс Тавантолгой” гэх компанийг нэгэнт салбар яам нь хянаж байдаг учир оффтек гэрээний маргаанаас сайд, дарга нар бултах аргагүй. Иймээс ил болгох нь чухал ч хянаж шалгах нь дахин нэг чухал асуудал болох нь харагдана.
 
Иймд оффтек гэрээг ил болголоо гээд асуудал бүрмөсөн дуусахгүйг онцлон хэлье.
 
ErenNews.mn
Н.Элбэгжаргал
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.