
Нүүрсний хулгайн асуудлаар засгийн газрын гишүүд хэвлэлийн хурал хийлээ.
Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Л.Оюун-Эрдэнийн засгийн газраас хүн засагладаггүй, хууль засагладаг байх зарчмыг барьж ажиллаж байгаа. Нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг Засгийн газар 3 удаа хэлэлцээд онцгой дэглэм тогтоосон. Энэ талаар мэдээлэл нэхэж байгаа, жагсаж байгаа, ямар арга хэмжээ авч байгаа тухай асууж лавлаж байгаа хүсэлтэд хариулт өгөхийн тулд АТГ болон холбогдох хууль хяналтын байгууллагуудаас мэдээлэл авсан.
Нүүрстэй холбоотой хэрэгт гурван төрлийн зүйл яригддаг.
1.Ггэрээ
2. Тээвэр
3. Төмөр замтай холбоотой асуудал гэсэн гурван төрлийн хэрэгт 10 эрүүгийн хэрэг үүсгэгдээд шалгагдаж байна.
Тус хэрэгт холбогдуулан;
- Төмөр замтай холбоотойгоор “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал, мөн компанитай холбоотой холбогдох албан тушаалын хүмүүс
- Тээвэртэй холбоотой буюу хилээр нүүрс гаргаж байсан гэх зүйлтэй холбоотойгоор Гаалийн ахлах байцаагч н.Эрдэнэбаяр, Хил хамгаалах ерөнхий газрын Гашуунсухайт дахь төлөөлөгч, ажилтан н.Доржжүгдэр,
- Хил хамгаалах ерөнхий газрын ахлах н.Дэлгэрдалай нарын 10 гаруй хүмүүст эрүүгийн хэрэг үүсээд холбогдох яам, агентлаг, төрийн өмчит ААН-ийн хүмүүсийг шалгагдаж байгаа гэсэн мэдээллийг өгсөн" гэв.
С.Цог