Ц.Элбэгдоржийн дараа С.Баярцогт, Х.Баттулга нар Н.Алтанхуягтай оффист нь очиж уулзжээ

“...Гандуу дээлтэй аав минь гаднаа ч нэг, гэртээ ч нэг байх шиг ээ” гээд дээхнийн нэг зохиолын дууны үг бий. Түүн шиг АН-ынхан нийлж нэг, тарж нэг хуралдаад л, сүүлдээ хэн нь хэнтэйгээ нийлээд, хэнийгээ жийгээд байгаа нь ойлгогдохоо болиод байгаа юм. Нам нь ийм байдалтай.

УИХ дахь бүлэг нь ч бас асуудалтай. Сар гаруйн өмнө байх аа, О.Цогтгэрэл бүлгийн дарга болсон. Гэвч Д.Ганбат нь “...Өрөөгөө өгөхгүй” гээд гүрийсэн. Өрөөгөө өгөөгүй байна. Тэр ч бүү хэл, тамгаа өгөөгүй байгаа юм. Тиймээс О.Цогтгэрэлд УИХ-ын дарга шинэ тамга өгчээ. Ингээд бүлэг нь бас хоёр тамгатай болчихож буй бололтой.

Ер нь бол АН эртхэн эвлэж нийлэхгүй бол ирэх сонгууль хаяанд ирсэн. Залуус нь, гишүүд нь ах нараа, “лидер”-үүдээ харсаар л сууна. АН-ынхан гэхэд их тэсвэр тэвчээртэй юм.

 Гэхдээ АН-ын лидер гэгдэж ирсэн улстөрчид өөр хоорондоо зөрж, таарч уулзалдсаар байна. Зарим нэг сонирхолтой “ганцаарчилсан” уулзалтууд ч хэд хэд болжээ. Ц.Элбэгдорж хоёр сарын өмнө, 2022 оны есдүгээр сарын 29-нд Н.Алтанхуягийн оффист очиж уулзсан байдаг. Тэр өдөр нь АН-ын зарим гишүүн Шангри Ла-д уулзсан бөгөөд түүний дараа уг уулзалт болжээ. Мөн С.Баярцогт үүнээс сар гаруйн дараа, аравдугаар сарын эхээр Н.Алтанхуягтай очиж уулзсан байна. Дахиад арваад хоногийн дараа Х.Баттулга ч бас оффист нь очиж уулзжээ.

Харин дээрх гурван уулзалтаар чухам юу яригдсан нь одоогоор тодорхойгүй байна. Ц.Элбэгдоржийн тухайд сүүлийн үед улс төрийн үйл ажиллагаагаа идэвхжүүлсэн. Наад зах нь “...АН-ын дараагийн дарга хэн болох вэ гэдгийг тэр мэднэ” гэдэг. С.Баярцогтын хувьд АН-ын дарга болохоор сэтгэл шулуудаж, ажиллаад эхэлсэн. Гэхдээ жинхэнэ тамга барьж авахгүй бол “жингүйдэх” эрсдэлтэй тулж мэдэх юм. Х.Баттулга тусдаа АН-тай, гэвч иэр нь удахгүй “...Хууль бус” хэмээгдэх магадлалтай. Түүнийг“...АН-аа алдсан ч халааснаасаа ахиад хэдэн ч нам гаргаж ирж чадна” гэж олон хүн хэлдэг.

 “Зууны мэдээ” сонин
Б.Дамдин-Очир
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • harahaas dyrgyi hyrch baina,hylgaichid a 2022-12-06 09:59:53
    Muusain hylgaich nar ,eh ornii hegjilees hylgailagchid ezes syyldee tamd tarchlah manuuhainuud eneederiinh sigee malalizana gej bodoj baigaa daa,ene tenegyyd by...
  • зочин 2022-12-05 06:38:40
    баярцогтын хэрэг сэдэрч эхэллээ. ёстой зад тавихаар боллоо. Баахан шүүгчдийг хөлдөө чирээд хахуулаа хураалгаад шоорнойдоо явна даа.
  • Ориг монгол 2022-12-04 03:46:39
    2014 онд энхболдтой нийлж засгийн газрыг нь унагаж байсныг алтанхуяг яаж мөртах билээ
  • Amar 2022-12-03 02:27:37
    АН “Угаасан ч уг нь хар.Ухна тавьсан ч ишиг нь хар” гэдэг болоод байна. Энэ нь Авилгачдын Нам татан буугдах нь хаа хаанаа тустай гэсэн үг.
  • Бат 2022-12-03 02:07:56
    Энэ хүний санаа уг гарал үүслээ дагаад хятад учраас санаа гэж чинжүү
    202.9.46.55
    Мэдэгдсэн Хариулах