Онлайнаар газар өмчлөлийн хүсэлт хүлээн авах ажил эхлээгүй байна
Цахим хэлбэрээр газар өмчлүүлэх хоёрдугаар ээлжийн ажил энэ ондоо багтаж эхэлнэ хэмээн албаны хүн мэдэгдсэн билээ. Үүний дараахан онлайнаар газар өмчлөх иргэдийн хүсэлттийг ажил энэ сарын 10-нд эхэлнэ хэмээх мэдээлэл тархсан.
Гэтэл таван байршилд цахимаар газар өмчлөх бүртгэл энэ сарын 10-нд эхэлнэ гэдэг нь ташаа мэдээлэл болохыг НӨХГ-аас мэдэгдэж байна. Учир нь дээрх мэдээллээр бүртгэлд хамрагдах гэсэн иргэд НӨХГ-т ихээр хандах болжээ.

Ямартаа ч Сонгинохайрхан дүүргийн Эмээлт уулын Баруун хоолой, Баянзүрх дүүргийн Улиастай, Их цуурайн ам, Баянзүрх дүүргийн Улиастай, Бага цуурайн ам, Багануур дүүргийн Тариан булгийн 2-р хэсэг, Багахангай дүүргийн Хангайн хөндийн 1-р хэсэгт нийттэй 2245 га газарт 14,490 иргэнд газар олгоно гэдэг тодорхой болоод буй. Мөн өмнөх таван байршлаас Сонгинохайрхан дүүргийн Соёондын ам, Багахангай дүүргийн Бор үзүүр, Багануур дүүргийн Тариан булгийн 1-р хэсэгт нийт 1203 га газарт 1329 иргэнд цахим системээр газар өмчлүүлэхээр болжээ.

Харин одоо эхний нэгдүгээр ээлжийн бүртгэлийн ажил нэг мөр дуусгавар болбол хоёрдугаар ээлжийн бүртгэл эхлэх юм байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine