Si картын 1 жилийн ойн бэлэг задарлаа

Эрхэм Si картын хэрэглэгчдэдээ 1 жилийн ойн баярын мэнд хүргэе. 

Бүтээгчдэд зориулсан Si карт та бүхний хэрэглээнд нэвтрээд аль хэдий нь 1 жил өнгөрчээ. Бид 1 жилийн ойгоо тохиолдуулан харилцагчдадаа олон төрлийн хөнгөлөлт, урамшууллаар БЭЛЭГ барихаар төлөвлөөд байна. Бидний хамгийн эхний бэлэг бол байнгын хамтрагч Имарт хайпермаркеттай хамтран 2022 оныг дуустал хэрэгжүүлж буй 5%-ийн буцаан олголттой урамшуулал юм. 

5%-ийн буцаан олголттой урамшуулалд хамрагдахдаа:

  • Имарт хайпермаркетын бүх салбар дэлгүүрээр үйлчлүүлэх боломжтой

  • Зөвхөн Голомт банкны ПОС дээр Si картаараа худалдан авалт хийсэн байх

  • SocialPay аппликэйшнд Si картаа холбон худалдан авалт хийх боломжтой

Нэг харилцагчид олгох нийт буцаан олголтын дээд хэмжээ 200,000₮ ба буцаан олголт худалдан авалт хийснээс 1 өдрийн дараа таны дансанд орно.

Харин та хараахан Si картын хэрэглэгч болж амжаагүй бол ЭНД дарж картын нөхцөлийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. 

Si карт захиалах сувгууд:

  • www.cards.mn

  • Голомт банкны өөрт ойр байрлах салбарт хандах

Та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаарт холбогдох боломжтой. 


 
Бусдад түгээх
  • gplus