Боомттой бус хулгайч нартай тэмцье
Цагаан хадны гаалийн хяналтын бүсийг хаах нь Хятадын гаалийн хяналтын бүсийг дэмжсэн бодлого болно. Манай хяналтын бүс идэвхитэй үйл ажиллагаа явуулснаар энэ жил экспортлох 23 сая тонн нүүрснээс 47 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлнэ. Чухам л хамгийн ашигтай, үр өгөөжтэй боомт гэж ам уралдуулан ярьцгааж, гаалийн ажилтнууд жагсах дээрээ тулж хэвлэлийн хурал зарлаж байж билээ. Энэ бол 2017 оны 8 дугаар сар.
 
Үүнийг дурдахын учир нь тэртээ 5 жилийн өмнөөс л энэ боомтоор тэр тусмаа “Гаалийнханд учир ургаж” буйг Засгийн газрын зүгээс харж татан буулгах шийдвэр гаргаж байж гэж харагдаж буй юм.
 
Гэтэл өнөөдөр тус боомтыг тэр чигт нь татан буулгана гэх яриа гарсан. Энэ нь нэг талаасаа “Нүүрсний хулгай гаарсан учраас татан буулгаж байна” гэх ч нөгөөтэйгүүр нүүрсний хулгайд 100 гаруй улстөрч оролцсон учраас тэдний эрх ашигт нийцүүлж байна гэж харагдаж байгаа юм.
 
Тэгвэл хулгайчаа барихгүй яагаад боомтыг тэр чигт нь татан буулгана гэж. Улстөрчдийн оролцоотой энэ том хулгайч нарын сүүдэр жирийн иргэдийн амьдралд ямар тусахыг Замын-Үүдийн боомтоор ард иргэдийг тээвэр хийлгэхгүй болсон шийдвэрээс харж болно.
 
Өмнөговь аймгийн Ханбогд суманд байх энэ боомтыг татан буулгах бус нүүрсний хулгайч нарынхаа бүлэглэлтэй тэмцэх нь илүү шударга, илүү үр дүнтэй ажил болно гэдгийг дээр дооргүй мэдэж байгаа.
 
Монголын тал энэ олон жил мэдэхгүй, мэдсэн ч мэдээгүй дүр эсгэн ханцуй дотроо наймаалцсан шигээ байхад харин ч Хятадын гаалийнхан бидэнд хулгайч нарыг нь илчлээд өгчихсөн шүү дээ.
 
Хэрэв ард иргэдийн яриад байгаа тэрхүү нүүрсний хулгайч гэх 100 улстөрчөөсөө айгаад байгаа бол Өмнөд хөршөөсөө мэдээллийг нь аваад дэмжлэг авч яагаад болохгүй гэж.
 
Гэхдээ “Буяныг гаргахгүй бузрыг оруулахгүй” гэх уриатай гаалийнхан, “Миний Монголын газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” хэмээдэг Хилийн цэргийнхэн, тусгай зөвшөөрөл олгодог АТҮТ-ийнхнөөс эхлээд шалгавал харгийн учиг олдох нь мэдээж.
 
Erennews.mn
С.Цээл

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.