Түлш шатахууны “ҮНИЙГ ЧӨЛӨӨЛ”
Монгол улс дизель түлшний хомсдолд ороод нэлээн хэд хонож байна. Цаашлаад энэ байдал удаан үргэлжилвэл манай улсын эдийн засагт маш том эрсдэл үүсч, эдийн засаг бүхэлдээ зогсох аюулд орно.

Манай улсын дизель түлшний сарын хэрэглээ 80 мянган тонн байдаг. Үүний 60 орчим хувийг “Роснефьт” компани нийлүүлдэг,үлдсэн 40 хувийг нь бусад трейд компаниуд нийлүүлдэг байна.

Монгол Улсын хувьд нефтийн бүтээгдэхүүнийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгодоггүй, 100 хувь импортоор шатахууны хэрэгцээгээ хангадаг тул ҮНЭ ТОГТВОРТОЙ БАРИХ гэдэг бодлого энэ салбарын хувьд байж боломгүй алдаатай бодлого юм. Төр засгаас ард түмэндээ амалсан амлалтаа биелүүлэхийн тулд хэсэг хугацаанд үнийг хүчээр барьж болох ч  эцэстээ импортлогчид дампуурч, 100 хувь гадны компани түшиглэхээс өөр гарцгүй үлдэнэ.

Шатахуун импортлогчдоо байнга сүрдүүлж, тусгай зөвшөөрлийг нь хурааж авна  гэж дарамталдаг учраас импортлогчид үнэ тогтвортой барьж байх үедээ үнэтэй түлш авах боломж байсан ч авдаггүй байна. Валютын ханш огцом өссөн тул ам.доллараар авч буй өртөг гадна талд тогтвортой ч монгол төгрөг рүү шилжүүлэхээр компаниудад алдагдалтай гарсаар байдаг. Хэдийгээр  12 дугаар сард дэлхий нийтэд нефтийн үнэ бууна гэж байгаа ч ам.доллартай харьцах төгрөгийн ханш өссөн хэвээр байвал Монгол дахь үнэ буух ямар ч боломжгүй юм.

Засгаас ОХУ-тай гэрээг таван жилээр хийчихсэн тул үнэ таван жилдээ өөрчлөгдөхгүй гэж байгаа нь ташаа мэдээлэл юм, үндсэн нийлүүлэлтийн гэрээг таван жилээр хийсэн ч үнэ төлбөрийг жил жилээр харах тухай гэрээнд заасан байдаг байна.

Зүй нь бол импортлогчдыг чөлөөт зах зээлийн зарчмаар нь ажиллуулан   дотооддоо үйлдвэрлэдэггүй бүх бараа бүтээгдэхүүн, тэр дундаа түлш шатахууны үнийг чөлөөлөх зайлшгүй шаардлагатай байна. Яаралтай арга хэмжээ авахгүй бол хэдий болтол үнэ тогтвортой барьж байгаа нэрээр түлшгүй таг зогсоцгоох вэ.
 
www.olloo.mn
 
 
 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ард 2022-11-29 06:48:47
    Чөлөөт зз бүдрээд байхад засах тухай баймаар, гэтэл дагаж давхиад өөрийн орны эз-аа самар гээд байх юм аа. Сэтгэл үгүй бол нүд сохор.
  • Зочин 2022-11-29 02:46:04
    Төгрөгөө алтаар баталгаажуул...Ногоон цаастай харьцуулдаг тэнэг байдлаасаа сал ??? ОХУлс болон бусад улстай тухайн улс үндэсний мөнгөн тэмдэгтээр арилжаа хий.....