Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын хэлцэлд хүрсэн ОНЦЛОХ 7 шийдвэр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д айлчлал хийж буй дэлхийн нийтийн анхаарлыг татаж буй бололтой. Учир нь

ХКН-ын 20 дугаар их хурлын дараа БНХАУ хөрш зэргэлдээ 14 орноос зөвхөн хүлээж Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүлээн авсан нь ийнхүү олон улсын анхаарлыг татсан хэрэг.

Энэ удаагийн төрийн тэргүүний хийсэн айлчлал нь эдийн засагт үр өгөөжөө өгөх онцгой айлчлал бөгөөд хэлцэлд хүрсэн олон шийдвэрүүд байв.

Тодруулбал,

1. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нүүрсний экспортыг жилийн 40-70 сая тоннд хүргэх санал тавьсныг Хятадын тал дэмжлээ. 2019 онд 31 сая тонн нүүрс экспортолсон нь хамгийн өндөр үзүүлэлт болж байсан.

2. Монгол Хятадын гадаад худалдааны эргэлтийг ойрын хугацаанд 20 тэрбум долларт хүргэхээр талууд тохиролцлоо. Худалдааны эргэлт одоогоор 10 тэрбум ам доллар байгаа юм.

3. Байгалийн хийн хоолойг тунхаг бичигт оруулж анх удаа Хятадын тал албан ёсоор баталгаажууллаа. Худалдан авагч тал баталгаажуулснаар төсөл эрчимжлээ.

4. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах газар доогуурх 4 гүүрэн байгууламжийн төслүүдийг БНХАУ тал буцалтгүй тусламжаар санхүүжүүлнэ.

5. Монголын талаас холболт хийхэд бэлэн болсон экспортын төмөр замуудын холбоосыг эрчимжүүлэхээр харилцан тохиролцжээ.

6. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан Хүүхэд залуучуудын спорт цогцолборыг БНХАУ-ын тал буцалтгүй тусламжийн санхүүжилтийн хүрээнд шийдвэрлэхээр боллоо. Энэхүү цогцолбор нь өдөрт 5000-6000 хүүхэд залуучууд хичээллэх боломжтой дэлхийд эхний 10-т орох томоохон төв болох юм.

7. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан Урлагийн их театр барьж байгуулах төслийг мөн буцалтгүй тусламжийн хүрээнд санхүүжүүлэхээр тохиролцсон. Нарийвчилсан ТЭЗҮ хийгдэж байгаа.

Ямартай ч олон улсын тоймчдын хэлж буйгаар БНХАУ-ын даргэ Ши Жиньпин хэлэлцээд гарын үсэг зурсан бол заавал хэрэгжүүлдэг хэмээн онцолж байна.

Дашрамд дурдахад, 2018 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа БНХАУ-д айлчлах үеэр хоёр орны гадаад худалдааны эргэлт 5 тэрбум ам доллар байсан. Тэр үед ойрын 5 жилд 10 тэрбум ам долларт хүргэхээр хоёр тал тохиролцож байсан. Энэ нь амжилттай хэрэгжиж өнөөдөр 10 тэрбум ам долларт хүрсэн билээ.

 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2022-11-29 07:31:53
    Найруулга гэж мөн болхи юмаа, аргагүй л утгаар нь ойлгож байна
  • sain ylgereer??????????????? 2022-11-28 14:54:37
    saihan bolj bainaa,manai hoyor ornii harilzaand ene chyhal alhamuud nen zyitei oiriin jiluuded bolj baigaa hobor siidberyyd syy!Mongol hyatad ornuud hamtdaa heg...
  • Зочин 2022-11-28 12:12:07
    Эхний хоёр өгүүлбэрийнхээ найруулгыг засахгүй бол горьгүй ээ...