АН: Түгжрэл, утаа гэх мэт олон асуудлыг МАН шийдэж чадаагүй

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн 2022.11.28 хурлаараа

- Ардчилсан намын бүлгээс намын бүхий л салбар нэгж, гишүүддээ нээлттэй хандаж, хамтарч ажиллах уриалгын төсөл

- Газрын багц хуульд завсарлага авсан тухай

- Эрх баригчдын мөрийн хөтөлбөрийн "Нийслэл, орон нутгийн хөгжлийн бодлого" хэсгийн биелэлтийн мэдээллийг тус тус сонслоо.

Бүлгийн дарга О.Цогтгэрэл "Ардчилсан намын бүлгийн үйл ажиллагаанд гишүүд, дэмжигчид хандаж ажиллавал бүлэг бүрэн нээлттэй байх болно. Нийгэмд тулгамдаж буй асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг ч хийх боломжтой. Мөн талцалтай байгаа талуудын хоорондох уулзалтад бүлгийн гишүүд нээлттэй оролцох болно.

Газрын тухай хууль бол Үндсэн хууль, Иргэний хуулийн дараа орох хэмжээний том хууль. Гэтэл боловсруулалт маш муу. Газар чөлөөлөлттэй холбоотой асуудал байна. Үндсэн хуулийн үзэл санаа, хувийн өмчийг хуулиар хамгаална, дээдэлж ажиллана гэх зарчмыг зөрчсөн байж болох заалтууд. Мөн орон нутгийн өөрөө удирдах ёсны эрх хэмжээний заалтууд, түүнчлэн бэлчээрийн мал аж ахуйтай холбоотой асуудлыг огт хөндөөгүй байсан. Иймд манай бүлэг тав хоногийн завсарлага авсан” гэв.

Мөн тэрээр тав дахь долоо хоногтоо асууж буй МАН-ын мөрийн хөтөлбөрийн биелэлтээс "Нийслэл, орон нутгийн хөгжлийн бодлого" хэсгээс онцлохдоо “Улсын хэмжээнд нэг ч жишиг сумын төсөл хэрэгжүүлээгүй. Мөн аймаг бүрт 5000 түрээсийн орон сууц барина гэсэн. Энэ төсөл мөн л хэрэгжээгүй. Нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлнэ гэсэн. Энэ асуудалд 2016 оноос хойш ИТХ, Иргэдийн нийтийн хурал хэлбэр төдий байх эсэх нь эргэлзээтэй. Иргэдийн хурал гэж гарч ирээд, Засаг даргаа томилдог байсан бол сая Ховд аймгийн Засаг даргыг Ерөнхий сайдын саналаар өөрчиллөө. Санхүүгийн эрх мэдлийн хувьд 21-ээс зургаахан аймаг л бие даасан байна. Бусад нь татаас авдаг. Газрын хуулиас эхлээд УИХ-д шинээр хэлэлцэж буй хууль бүхэнд орон нутагт ажиллаж байгаа газруудыг босоо тогтолцоотой болгож, төвөөс, яамдуудаас томилно гэж тусгасан.Бид 1990-ээд онд төвлөрсөн эрх мэдлийг задалж, орон нутагт бие дааж хөгжье гэсэн боловч өнгөрсөн зургаан жил ухралт хийлээ.

Аймаг бүрт "Нутгийн зам" хөтөлбөр хэрэгжүүлнэ гэсэн боловч хэлэх ч үг алга. Асар их урагшлалт биш ухралт гарж байна. Түгжрэл, утаа гэх мэт олон асуудлыг МАН шийдэж чадаагүй. Эрх баригчдын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг ард түмэн эргэн нэг харж, дүгнэлт хийгээсэй” гэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • DR. PRADHAN 2022-11-29 08:33:17
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
  • Зочин 2022-11-29 00:26:14
    УИХ-ын гишүүд өөрсддөө дүгнэлт хийгээсэй дээ, Машин өөрөө ухардаггүй жолоочийн удирдлагаар л хөдөлдөг шүүд ээ УИХ -ын гишүүн бүрт л хамаатай АН бүр хол ухарсан
  • Зочин 2022-11-29 00:19:55
    Ниймийн өмнө тулгамдсан улс орны хөгжилтэй холбоотой асуудлыг хэн гарсан ч шийдвэрлэх боломжгүй ! Гагцхүү усан тэнэг ухаан мулгуу улсууд л улс төржүүлж ярьда...