Шинэ Зеландын сургуулийн сурагчид зуун хоногийн дотор 600 харх барьж устгажээ

Шинэ Зеландын өмнөд хэсэгт орших Halfmoon Bay сургууль сурагчдынхаа дунд харх барих тэмцээн зохион байгуулж, хүүхдүүдийг арал дээрх шувуудын тоо толгойг аврахын тулд олон зуун мэрэгч амьтдыг барьж устгахыг уриалсан тухай Шинэ Зеландын TVNZ суваг мэдээлэв.

Тус сувгийн мэдээлснээр сургуулийн 40 хүүхэд 100 хоногт 600 гаруй харх барьж, таван настай нэг охин гурван сарын дотор 64 хархыг барьж устгаж чадсан байна. Тэмцээний үеэр авсан ТВNZ сувгийн бичлэгт хүүхдүүд хувинтай хархнуудыг сургуулийн зүлгэн дээр асгаж, хэмжээгээр нь ангилж байгааг харуулжээ. Хүүхэд бүр өөрийн гэсэн хатуу хуванцараар хийсэн мэрэгчдийн урхитай байдаг.

Хүүхдүүдийн хүчин чармайлт нь хортон шавьж устгах дэлхийн хамгийн том төслийн нэг хэсэг юм. Шинэ Зеланд улс 2050 он гэхэд хортон шавьжаас бүрэн ангижрах зорилт тавьсан. "Нэг өдөр бид зугаалж байхдаа, шувуудаас илүү олон хархыг харлаа. Мэрэгч амьтад шувууны үүрэнд очиж, өндөг идэхийн тулд модонд авирч байсан" гэж харх алах тэмцээний нийлбэр ялагч Белла Макричи-Кинг хэлэв.

Хархнууд Шинэ Зеландын зэрлэг ан амьтдад томоохон аюул занал учруулж байна. Арлын орны шувуудын ихэнх нь хөхтөн махчин амьтангүйгээр хувьсан хөгжсөн тул хүний ​​нутагшуулсан харх, муур болон бусад хөхтөн амьтдад маш эмзэг байдаг.

Тэмцээнийг зохион байгуулахад тусалсан тус сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Эмма Женкинсон "Таван настай хүүхдүүд ч гэсэн энэ санааг хүлээж авсандаа баяртай байна. Тэд эцсийн зорилго нь шувууг манай арал руу буцаан авчрах гэдгийг мэддэг" гэж ТВ-д ярьжээ.


Зууны мэдээ сонин
З.Батцэцэг

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • DR. PRADHAN 2022-11-29 08:33:35
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)