Эхийг нь эцээхгүй тугалыг нь тураахгүй шүү
Олны анхаарал татаж буй асуудлын нэг нь яах аргагүй газрын асуудал. Учир нь иргэн газар өмчлөхийг түр хугацаагаар зогсоосон учраас УИХ-аар хэлэлцэж буй Газрын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хэрхэн хэлэлцэж буйд ийнхүү анхаарлаа хандуулж буй хэрэг.
 
Манай улсад өнөөдөр мөрдөж буй Газар өмчлөлийн тухай хуулиар иргэн насанд хүрээгүй байсан ч газар өмчлөх эрхтэй. Тэгвэл уг хуулийн шинэ төсөлд заавал 18 нас хүрч байж газар өмчлөх, ингэхдээ дэд бүтэцтэй газарт газар өмчлүүлэх бөгөөд 30 хоногийн хугацаанд газрыг нь олгох, ААН-д газар өмчлүүлэлгүйгээр ашиглуулах, газар өмчлөлийг хугацаагүй болгохоор тусгана гэж байгаа.
 
Үүнд иргэд таашаалтай байгаа бол гишүүдийн зүгээс зэгсэн шүүмжлэлтэй хандаж буй юм. Хамгийн энгийн жишээ гэхэд “Энэ миний өмчилж авсан газар, миний хөрөнгө” гэдэг байдлаар хандаж бүтээн байгуулалтын ажилд саад болж, тэр хэмжээгээр улмын мөнгө өндөр дүнтэйгээр урсаж байгаа. Гэхдээ эдгээр үйлдлийг иргэн гэхээсээ илүүтэй эрхэм улстөрчид хийгээд тэдний нэр  нөлөө бүхий этгээдүүд гаргадаг гэчихвал үнэнд ойр биз. Чухамдаа уг хуулиар энэ завхралуудыг засна гэж үзэж буй аж.
 
Товчхондоо бол хэдийгээр газар өмчлөх асуудлыг хуулийн шинэ төсөлд иргэнд ээлтэйгээр зохицуулж буй ч нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газар чөлөөлөх асуудлыг давхар зохицуулж буй бөгөөд эл хулийн төсөл батлагдсан тохиолдолд газар чөлөөлөлтөд хүндрэл, саад учрахгүй гэж үзэж буй ажээ.
 
Юутай ч Газрын тухай хууль олны анхааралд буй бөгөөд УИХ-ын эрхэм гишүүд эхийг нь эцээхгүй тугалыг нь тураахгүй байх нь чухал. Гэхдээ улс эх орны эрх ашгийг чухалчлах нь хол дээр гэдгийг эрх биш мэдэж буй биз гэж найдъя.
 
ErenNews.mn
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.