Мартах учиргүй...
Монголын ард түмэн сенсацийг сенсациар дардаг аргыг мэддэг болчихсон. “Хөгжлийн банкны хэрэг”-ийг “Нүүрсний хулгай”-н хэргээр дарах нь гэж хардаад одоо ёстой овоо хараандаа онилчихоод байгаа.
 
Бас нөгөө хүүхний хэргийг ч мартаагүй байгаа. Үртэй үндэстэй, тэр тусмаа охин хүүхэдтэй, охин дүүтэй хэн ч үүнийг мартахгүй л дээ.
 
Гэхдээ тэд ямар ч анир чимээгүй байна... Тэд гэдэг нь цагдаа, шүүх прокурорынхон бөгөөд тэдний ам ангайхыг чих тавин хүлээж байгаа. Харин энэ хүлээлтийг “Хүмүүс мартчихлаа...” гэж ойлгож хэргийг замхруулж байгаа юм биш биз гэх хар төрчхөөд буй.
 
Ингэж хардаж буйн учир нь машинд мөргүүлсэн охины аав ёстой аргаа барж, гомдох цаашаа болсон байсан бөгөөд тэрбээр хэвлэлд “Охиныхоо биеийг муу байхад элдэв хэрүүл хэл ам хийж, хүний охин хүүхдийн мууг үзээд яах вэ. Ирж уулзаж байгаа, ээж эгч дүүс нь ухамсартай хүмүүс байна. Эмэгтэй хүн эх хүн л юм чинь сэтгэл нь өвдөж байгаа гэж бодож байсан. Гэтэл шүүх шинжилгээний хариу “Хөнгөн гэмтэл” гэж гарснаас эхлээд зангаа хувиргаж, 10 сая төгрөг увуулж цувуулж 500, 800 гэх зэргээр хэд хэд тасалж өгсөн. Шүүх шинжилгээний хариу 2 дахиа “Хөнгөн” гэж гарсны дараа бүр илт муухай зан гаргасан.
 
Бид зарим хэвлэлд бичсэн шиг их хэмжээний мөнгө аваагүй, нэхээ ч үгүй... Одоо хууль шүүхийн байгууллагыг хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөөсэй гэж хүсч хүлээж байна. Охин минь эргээд хэвийн байдалдаа ороход цаг хугацаа хэрэгтэй. Одоо айж цочсон, хар дарсан, дагжин чичирсэн, уйлсан тийм л байдалтай байна” гэж 20 хоногийн өмнө ярилцлага өгсөн байсан.
 
Тэгвэл Ч.Маралмаа хорвоотой дөнгөж л танилцаж, эрээн бараан орчлонгийн элдэв сайн мууг ч ялгаж чадахгүй шахам бяцхан охиныг дайрч, чирч гэмтээчихээд одоо яагаад ичээндээ орсон мэт алга болчхов...?
 
Тэр арай 2 удаа “Хөнгөн” гэж гарсан Шүүхийн шинжилгээнд итгээд хөөрхий охиныг, хөсөр хаяад алга болж байгаа юм биш биз.
 
Гэхдээ тийм байлаа ч тэр түмний хараа хяналтаас мултарч чадахгүй. Ард иргэд томчуудын оролцоотой “Хөгжлийн банкны хэрэг”, “Нүүрсний хулгайн хэрэг”-ийг анхааралдаа авчхаад байгаа юм чинь дэгэж дэрвэж явсан хүүхдийн амьдрал, эрүүл мэндээр наадчихаад Ч.Маралмааг хууль завхаруулахыг нь хараад суухгүй нь тодорхой. Тиймээс л олны зүгээс мэргэжлийн байгууллагуудаас “Нөгөө хүүхний хэрэг юу болов. Ёстой мартаж болохгүй шүү” гээд байгаа юм.  Хэдийгээр мартаж санадаг хорвоо ч мартах учиргүй юм гэж бас байна шүү. Тэгээд энэ хэрэг 10 угаар сарын 10-нд гарсан бөгөөд өдгөө яг 45 хонож байна.
 
ErenNews.mn
С.Туул

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.